x

Сургууль, цэцэрлэг бүрт цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах баг ажиллаж байна

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлээд 2 дахь долоо хоногтоо орж байна.

Коронавируст цар тахлын улмаас өнөө жил ЕБС-ийн сурагчдыг танхим болон зайны сургалтад хамруулахаар БШУЯ-аас шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас холбогдох арга хэмжээг авч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг тус газрын дарга Ж.Гантулга танилцуулав.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль, 687 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Цэцэрлэгүүд 4 болон 5 настай хүүхдийг танхимын сургалтад хамруулж буй бол 19 сургууль 100 хувь танхимаар, 260 сургууль танхим болон зайн сургалтаар хичээллэж байна.

Танхимаар хичээллэж буй дээрх 19 сургууль нь хувийн өмчийн сургууль бөгөөд нэг ангид сууж хичээллэх хүүхдийн тоо нь 20-иос цөөн байгаа юм. Харин танхим болон зайн сургалтыг хослуулан 5/9 зарчмаар хичээллэж буй сургуулиуд танхимын сургалтад 1 удаад 20-25 хүүхэд хамруулж байна. Ингэснээр сурагчид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх боломж бүрдэнэ гэж холбогдох байгууллагаас үзжээ.

Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудыг дархлаажуулалтад бүрэн хамруулсан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс III тунд хамруулж эхэлжээ. Мөн энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах 3 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж буй аж. Тус багийнхан холбогдох бүх сургалтад хамруулсан байна. Тэгвэл 12-17 настнууд дархлаажуулалтын I тунд 86.4-87.8 хувь, II тунд 69.5-72.3 хувьтай хамрагдаад байна.

Бүтээн байгуулалтын тухайд, нийслэл хотод энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 57 цэцэрлэг, 32 сургууль, 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, насан туршийн боловсролын 1 төв, дотуур байрны 1 барилга, нийтдээ 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Мөн 69 сургууль, цэцэрлэгт урсгал болон их засвар хийхээр төлөвлөсөн байдаг. Тэгвэл 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт 8 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн 2 цогцолбор, 16 цэцэрлэг, 1 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Мөн 20 сургууль, цэцэрлэгийн засвар 81 хувьтай үргэлжилж байгаа аж. Цар тахлын улмаас хилээр нэвтрүүлэх ачаа, барааны таталт удааширсан, барилгын материалын үнэ огцом өссөн, олдоц муу зэргээс үүдэн бүтээн байгуулалт, засварын ажил удааширч, тендер шалгаруулалтууд удаа дараа амжилтгүй болж байгааг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ. Мөн тэрбээр хичээлийн хоцрогдлыг арилгах хүрээнд БШУ-ы сайдын баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г бүх сургуульд хэрэгжүүлж, багш нарыг тухайн чиглэлээр сургалтад хамруулсныг онцлон хэллээ.

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Боловсролын салбар онцлог ихтэй, чухал үүрэгтэй салбар. Тиймээс хүүхдүүдийн орчныг сайжруулж, хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр Нийслэлийн ЗДТГ, холбогдох бүх байгууллага дэмжиж ажиллах шаардлагатай байна. Нийслэлийн Боловсролын газраас засвар, бүтээн байгуулалтын ажил удааширч байгааг хэлж байна. Уг асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж, хамтран ажиллах хэрэгтэй. Мөн цаг үеийн нөхцөл, байдлын мэдээ, мэдээллийг тухай бүрд иргэдэд нээлттэй өгч байх хэрэгтэй. Цар тахлын үед бүх хүн нэгдсэн бодит мэдээлэлтэй байж хариу арга хэмжээ авч, урьдчилан сэргийлж чадна. Тиймээс Тэргүүлэгчид, төлөөлөгчид энэ асуудалд анхаарч ажиллаарай” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн тухай болон “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг дэмжих,  Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах, өмчийн бүртгэлээс барилга хасах, Тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг 13 асуудал хэлэлцэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 19 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 28 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 37 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 57 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 58 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top