x

ЛГБТ төвөөс төрийн албан хаагч Б.Одсүрэнд гомдол гаргаж, цагдаад хандлаа

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан зарим сурталчилгааны зургийг хуулуулсан тухайгаа цахим хуудаснаа нийтэлсэн. Түүний энэхүү үйлдэл нь бэлгийн чиг баримжаа өөр хүмүүсийг ялгаварлан гадуурхсан байж болзошгүй шинжтэй байсан юм.

Тодруулбал, нийтийн тээвэр дээр байршуулсан сурталчилгаа хуулуулсан шалтгаанаа хүүхдийн тоглоомтой холбон тайлбарлаж, сүүлийн үед багачуудын сонирхох болсон тоглоомын өнгө нь ижил хүйстнүүдийн билэгдэлтэй ижил учир ийм алхам хийсэн гэсэн байв.

Олон нийтийн зүгээс дургүйцлээ илэрхийлсэн тул тэрээр өөрийн постыг устгажээ.

Тэгвэл Монголын ЛГБТ төвөөс тус төрийн албан хаагчийн үйлдэлд холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргажээ.

ЛГБТ төвийн Эрх зүйн хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэбүрэн "Монгол улсад мөрдөгддөг хууль тогтоомжийг сурталчилсан агуулга бүхий хуудаснуудыг хууль ёсныхоо дагуу гэрээ хийж байрлуулсан. Гэтэл манай гэрээ хийж байрлуулсан хуудасны буулгах хугацаа дуусаагүй байхад хуулсан. Сурталчилгааг буулгах мэдээлэл манайд ирээгүй. Гэрээний дагуу есдүгээр сарын 10 хүртэл байрших сурталчилгаа байсан. Бидний гомдлыг хууль ёсны дагуу шийднэ гэдэгт итгэлтэй байна. Монгол улс ЛГБТ хүмүүсийг хамгаалдаг хүний эрхийн мэдрэмжтэй орнуудын тоонд ордог" гэв.

Монголын ЛГБТ төв нь энэ жил автобусны буудал болон 18 чиглэлийн автобусанд "Тэгш эрхийн бахархлын өдрүүд"-д зориулсан мэдээллийг байршуулаад байжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэж заасан байдаг.

Мөн Эрүүгийн хуулийн 14.1т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан байдаг. 

Төрийн албан хаагчийн энэхүү ялгавартай хандлагад иргэд дүргүйцэж, хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.67.84)
    gomo g gomo, hujaag hujaa l gene shdee
    2021 оны 09 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 24 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 32 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 41 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 2 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 3 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 8 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 35 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 55 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top