x

Б.Одсүрэн: Татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд богино хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Засгийн газрын хуралдааны талаар танилцууллаа.

Тэрээр "Засгийн газрын хуралдаанд танилцуулсан асуудлынхаа хүрээнд мэдээлэл өгөх үеэрээ "Түгжрэлийг богино хугацаанд 13-18 хувиар бууруулах 15 багц арга хэмжээг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Тодруулбал нийт тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээнд шилжүүлнэ. Үүнээс үүдэн тээврийн хэрэгслийн зорчилт, төлбөр, тооцоо цахимжихаас гадна хүнд суртал арилна. 

Мөн дугаарын хязгаарлалтын хэрэгжилт маш хангалтгүй гэсэн судалгааны дүн гарсан. Тухайн өдөр явах ёсгүй машины 60-70 хувь нь хөдөлгөөнд оролцож байна. Иймээс үүний хэрэгжилтийг хангуулахад анхаарна. 

Түүнчлэн үзлэгт ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх уриалга гаргаж, хэрэгжилтийг хангах ажлууд үргэлжилж байгаа. 

Замын хөдөлгөөнд саад болж байгаа зөрчлийг “E police” аппликэйшнээр дамжуулж, иргэдтэй хамтран замын хөдөлгөөний соёл, дүрэм журмыг хэрэгжүүлэх санаачилга гарсан. 

Зогсоолыг төлбөртэй болгох, байгууллагуудын цагийн хуваарийг уян хатан болгох, уулзваруудын инженерчлэлийг бага зардлаар хийж нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээний нарийвчилсан тооцоо, судалгааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 2 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 22 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 23 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 28 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 55 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 15 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top