x

Нийтийн тээвэрт 50 автобусыг нэмж үйлчилгээнд гаргалаа

Хичээлийн шинэ жил эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэхтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгал болон автобусны хүрэлцээ хэр байгааг сурвалжилжээ.

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу МУБИС-ийн автобусны буудал ямагт хөл хөдөлгөөн ихтэй, завгүй хүмүүсийн цугларал гэлтэй байдаг. Автобуснууд ч зай завсаргүй ээлжлэн ирж, явах агаад зорчигч олонтой байгаа нь харагдана. 

“Ковид 19” халдварын үед зорчигч хоорондын зай болоод суудал хоорондын зайг барих үүднээс автобусан дотор тусгаарлах тэмдэг байршуулж өгсөн ч энэ нь төдий л мөрдөгдөхгүй байв.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний 100 чиглэлд 935 автобус иргэдэд үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хүн хоорондын зайг барих үүднээс автобуснуудын тоог нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

Тодруулбал, өнөөдрөөс буюу Есдүгээр сарын 1-нээс 50 автобусыг нэмж үйлчилгээнд гарган, нийт 980 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ.

Иргэдээс нийтийн тээврийн хүрэлцээ болоод ариутгал, цэвэрлэгээний тухай асуухад “Нийтийн тээврийн үйлчилгээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа ч түгжрэлийн улмаас автобус удаан хүлээлгэж ирж байна. Зуслан орчмын буюу Хандгайт зүг рүү 20 хүний жижиг автобус явдаг. Тэгэхээр хүрэлцээ маш муу гэсэн үг. Аль болохоор богинын эргэлт хийлгээд, хот руу оруулахгүй байх арга хэмжээ авах ёстой болов уу. Жишээ нь,  Зуслангуудаас Долоон буудал хүртэл явдаг байхаар зохицуулахгүй бол зуслангийн автобус хотод орж ирээд түгжирчихдэг. Үүнээс үүдэн автобус маш удаан хүлээж байна. Мөн автобусны буудлууд дээр суудлын машинууд зогссоноос болж иргэдэд хүндрэлтэй байна” хэмээн  нэгэн өндөр настан ярилаа.

Автобусны буудлууд дээр хяналтын байцаагч нар тодорхой хуваарийн дагуу ажиллаж байна. МУБИС-ийн автобусны буудал дээр ажиллаж байсан Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхболд “Байцаагч нар хуваарийн дагуу ажлын таван өдөр ажилладаг. Хяналтын байцаагч нар автобусны ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт болоод зорчигч хоорондын зай барилтад хяналт тавьж байгаа.

Гэвч бодит байдал дээр зорчигч хооронд зай барих заалт хэрэгжихгүй байна. Манай байгууллагын зүгээс аль болохоор автобусныхаа тоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Мөн коронавирус илэрснээс хойш ариутгал, цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийдэг. Өөрөөр хэлбэл, өглөө үйлчилгээнд гарахаас нь өмнө болоод орой нийтийн тээвэр зогссоны дараа заавал цэвэрлэгээ, угаалга хийлгэдэг” хэмээсэн юм. 

Автобус хүлээн зогсох иргэдийн төлөөлөл “Иргэдийн хотын соёл үнэхээр муу байна. Автобусны цахим картаар үйлчлүүлэхгүй, жолооч нарт бэлэн мөнгө өгдөг хүмүүс их харагддаг. Цаашид үүнд анхаарч, хяналт тавиасай. Бас автобусны жолооч нар буудал дээрээ удаан зогсдоггүй. Хальт хаалгаа онгойлгоод л хөдөлчихдөг. Хөгшин настай хүмүүс амжиж сууж чадахгүй, хоцрох тохиолдол олон байна. Автобус болоод буудлын ариун цэвэрт дан ганц жолооч, ТҮК-ийн ажилчдын үүргээс гадна иргэдийн ухамсар дутагдаж байгаа санагддаг. Татаж байгаа тамхиныхаа ишийг шууд шидчихнэ, эсвэл зажилсан бохио энд тэнд наана, шүлсээ хаяна. Тэгэхээр иргэдийн ухамсар, соёл маш муу байна даа” хэмээн ярьж байв.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд гарч буй автобусны тоог нэмэгдүүлэх, ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхэд анхаарч байгаагаа онцолж байлаа. Иргэд ч мөн адил халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, амын хаалтаа сайтар зүүх, цахим төлбөрийн картаар үйлчлүүлэн, бэлэн мөнгөөр зорчихгүй байх хэрэгтэй юм. “Боломжтой бол дараагийн автобусыг хүлээж байгаад үйлчлүүлэх буюу нэг автобусанд бөөгнөрөн, шахалдахаас зайлсхийгээрэй” хэмээн үүрэг гүйцэтгэж байсан Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхболд иргэдэд уриалав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 14 цаг 44 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 14 цаг 55 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 15 цаг 19 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 15 цаг 25 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 15 цаг 30 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 15 цаг 37 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 15 цаг 41 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 16 цаг 50 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 18 цаг 48 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 20 цаг 26 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 20 цаг 33 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 20 цаг 39 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 20 цаг 45 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 20 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 20 цаг 57 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 21 цаг 2 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 21 цаг 9 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Уржигдар 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Уржигдар 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Уржигдар 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top