x

Номын сан, үнэгүй интернет, цэвэршүүлсэн усны цорготой ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Жамъян гүний гудамжийг иж бүрэн тохижуулан “Өглөөний гудамж” болгож, нээлтээ хийлээ.

Анхны “Өглөөний гудамж”-ийг НЗДТГ-аас санаачлан Жуулчдын гудамжинд байгуулсан бөгөөд мөн үеэр Нийслэлийн Засаг дарга дүүргүүд  өөрсдийн онцлогт тохирсон ийм гудамжтай болно гэдгийг хэлж байсан юм.

Энэ дагуу Улаанбаатар хотын хоёр дахь “Өглөөний гудамж” өнөөдөр нээгджээ. Нийслэл хотын эртэч иргэд болоод хүүхэд залууст зориулсан шинэхэн гудамжны нээлтийг цахимаар шууд дамжуулсан юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Өглөөний гудамжаа эко байдлаар тохижуулж, ая тухтай байх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь таатай хэрэг. Өглөөний гудамжинд хүүхэд залуус чуулж, санаа бодлоо илэрхийлдэг, ая дуугаа өргөдөг. Ахмадууд маань тэднийг сонсож, амарч амсхийдэг. Ийм сайхан гудамж талбай улам нэмэгдэж, хотын уур амьсгалыг зөөлрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж буй бас нэг боломж. Бусад дүүргүүд ч мөн ийм ая тухтай орчныг бүрдүүлэх юм” гэлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Өглөөний гудамж байгуулах нь иргэдийнхээ идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, үйлчилгээний шинэ соёлыг нэвтрүүлэх зорилготой” хэмээн тодотгосон юм.

Сүхбаатар дүүргийнхэн нийтийн эзэмшлийн 600 ам метр талбайг богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулж “Өглөөний гудамж” болгосон байна.

Иж бүрэн гэрэлтүүлгээр чимж, ургаа моднуудын дор сандал байрлуулсан төдийгүй 200 хүн нэгэн зэрэг үнэгүй интернэт ашиглах боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн тус гудамж номын булан, цэвэршүүлсэн усны цорготой. Мөн иргэдийн хаясан гээсэн, олсон зүйлсийг байрлуулан эздэд нь олгох хэсэг, тамхины цэгийг ч байгуулжээ.

Нийслэл хот болон дүүргийнхээ онцлог, хотын залуусын хэв маяг, уламжлал шинэчлэлийг хослуулсан агуулга бүхий ханын зургийг уран бүтээлч залуус зурсан нь содон шийдэл болжээ.

“Өглөөний гудамж”-ийн байршлыг сонгохдоо аж ахуйн нэгж, байгууллагуудын өглөө эрт ажиллах хүний нөөц, үйлчилгээ зэрэг олон талт судалгааг үндэслэсэн байна. Мөн ойролцоох аж ахуйн нэгжүүд гадна талбайгаа цэцгэн чимэглэлээр гоёж, орчны өнгө үзэмжийг сайжруулан, дүүргээс гаргасан санаачилгыг дэмжин ажиллажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top