x

Хүн олноор цуглардаг гудамж, талбайг тусгай тоног төхөөрөмжөөр халдваргүйжүүлнэ

НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис даргалж, Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа.

Хурлаар коронавируст халдварын дельта хувилбарын тархалт, дархлаажуулалтын гуравдугаар тун, тандалт шуурхай хариу арга хэмжээнд ажиллаж буй хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдал, шаардагдах төсөв, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэв.

Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувь илүү хурдтай тархах магадлалтай тул батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачаалал, гэрийн тусгаарлалт, хяналт, гэрээр эмчлэгдэх иргэдийн тоо ихсэх нь зайлшгүй.

Иймд тандалт, хариу арга хэмжээнд нэн шаардлагатай түргэвчилсэн оношлуур, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, ажиллах хүн хүч болон бусад зардалтай холбоотой асуудлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулсан юм.

Мөн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгт халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ, багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын дадлага сургалтын талаар мэдээлэл хийв.

Энэ үеэр хүүхдийг халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж ажилласан талаар танилцуулсан юм.

Хурлын төгсгөлд НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис холбогдох албан тушаалтнуудад хэлэлцсэн асуудалтай уялдуулж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, халдварын тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул тандалт хариу арга хэмжээ, хүн хүчний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн шуурхай штаб, Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээний багийн гишүүд, эмч нарын судалгааг гаргаж ГЭРЭГЭ системд нэвтрэх эрх олгон, сургууль, цэцэрлэг бүрийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл, бэлэн байдал хангагдсан эсэхэд хяналт шалгалт зохион байгуулж есдүгээр сарын 1-ний дотор мэдээлэхийг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагад үүрэг болголоо.

Түүнчлэн хүн олноор цуглардаг нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай тоног төхөөрөмжөөр есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахыг даалгав.

Мөн “Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжид халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаж байгаад хяналт шалгалт хийж, сайн мөрдөж байгааг сурталчлан таниулах, мөрдөхгүй байгаад хариуцлага тооцон ажиллах юм.

Нэмэлт гурав дахь тунд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж эхэлсэнтэй холбогдуулж дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдийг сайн дурын үндсэн дээр хамруулах ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top