x

Олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшууллыг нэг удаа олгоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан төгсөгчид болон дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт хамрагдах болсон иргэдэд сургалтын тэтгэлэг олгохоор болжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

Тэрээр "2021 оны олимпиадуудад Монгол хүүхдүүд амжилттай оролцсон. Ерөнхийлөгчийн зарлигт 2021 оноос эхлэн олон улсын олимпиадад амжилт үзүүлж, медальт байранд шалгарсан сурагчдад тухай бүрд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшууллыг нэг удаа олгохоор тусгасан байгаа. 

Зөвхөн 2021 онд Монгол Улсын математикийн баг олон улсын олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, физикийн олимдиадаас хоёр хүрэл, хоёр шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас нэг мөнгөн медаль, химийн олимпиадаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль, нэг шагналт байр, биологийн олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль буюу нийт таван олимпиадаас 15 медаль, гурван шагналт байр эзэлсэн амжилт үзүүлээд байна.

Ялангуяа Монгол Улсын математикийн баг дэлхийн 107 орноос 11-д эрэмбэлэгдсэн” гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигт:

Нэг, Монгол Улсын сум, дүүрэг, хороо бүрийн төлөөллийг жигд хангаж тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, дүүрэгтээ хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг сонгон шалгаруулж дотоодын төрийн өмчийн их, дээд сургуулийн дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах тэтгэлэгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх,

Хоёр, тэтгэлэгийн бэлтгэл хөтөлбөрийн амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэнд тэтгэлэг олгох,

Гурав, Олон улсын олимпиадын медальт байранд шалгарч, олон улсын эрх бүхий байгууллагын тогтоосон зэрэглэлээр дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт хамрагдах эрх авсан иргэнд сургалтын тэтгэлэг олгох,

Дөрөв, Монгол Улсын иргэдийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган хэрэгжүүлж байх,

Тав, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд амжилттай суралцан төгссөн Монгол Улсын иргэнийг эх орондоо ирж ажиллах, ажлын байраар хангахтай холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусган, зохион байгуулах,

Зургаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгийн журмыг холбогдох хуулийн дагуу батлан гаргах зэрэг асуудлыг тусгажээ.

Дээрх зарлигийн дагуу Боловсрол шинжлэх ухааны яам холбогдох журмыг боловсруулан, Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэлэлцэн батлуулахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top