x

Малчны хотноос Милан хүрэх зам - ЦАГААН АЛТ

Монголчууд бидэнд газрын баялаг шар алтнаас гадна “Цагаан алт” хэмээх шавхагдашгүй баялаг хонины ноос байдаг гэдгийг таниулж, ноосны үнэ цэнийг нэмэгдүүлэх олон нийтэд сурталчилахад чиглэсэн төсөл хэрэгжиж байна. 

Монголд 240,000 малчин өрх байдаг ба эдгээр өрхүүд нийт 28 сая толгой хонь эзэмшдэг ба жил бүр 30,000 тонн ноос авдаг байна. Гэтэл улсын хэмжээний ядуурлын судалгаагаар (Дэлхийн банкны Монголын ядуурлын тухай судалгаа) гурван малчин өрхийн нэг нь амжиргааны түвшин ядуу ангилалд багтдаг байна.  Тэгвэл Америкийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй World Learning ТББ-аас зохион байгуулдаг “LEAD” манлайлагч залуус бэлтгэх хөтөлбөрийн “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах” зорилготой баг Шинэ Зеланд, Австралийн жишгээр Монгол малчин өрх гарын дор буй шавхагдашгүй нөөцийг алт шиг үнэд хүргэх боломжийг олон нийтэд таниулж, хонины ноосыг хэрхэн цахилгаан машинаар хяргаж, ангилж цэвэрхэн савалснаар үнэ цэнийг нь нэмэгдүүлж өөрт болон бусад хувийн хэвшилд үнэ цэн бий болгож, цаашлаад дэлхийн том брэндүүдийг чанартай, органик ноосон түүхий эдээр хангаж болохыг сурталчлах, малчдыг уриалан дуудахад чиглэсэн  аян өрнүүлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд:

Зуныг зугаатай өнгөрүүлэхээр Өлгийг зорьсон найзуудыг ямар адал явдал хүлээж байсан бол?

  • Хонины ноосыг “Цагаан алт” болгож олон улсын зах зээл дээр борлуулж буй “Файнноос” компанийн туршлага, үйл ажиллагааг таниулсан нэвтрүүлэг
  • Мөн Монгол орон даяар нийт малчдад хонины ноосыг цахилгаан машинаар хяргах аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалтын контент (Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт хийсэн) зэргийг тус бүр бэлтгэсэн аж.

Уг төсөл нь төр, хувийн хэвшлийн байр суурийг бодлогын хэмжээнд таниулан хамтын ажиллагааг ойртуулах замаар малчдын орлогын нэгээхэн эх үүсвэр үнэ цэн нь өсөн нэмэгдэх боломжтой ноосны чанарыг сайжруулах, дотоодын болон гадаадын зах зээлийн хангах бодит өөрчлөлтөд эерэгээр нөлөөлөх  зорилготой юм.

Төслийн баг эдгээр мэдээллүүдийг олон нийтэд хүргэхэд оролцох боломжийг нээн “Цагаан Алт” фэйсбүүк хуудас /https://www.facebook.com/tsagaanalt.mn/-ийг ажиллуулж байгаа аж.

Малчдын аж амьдралыг дээшлүүлэх цаашлаад экспортыг нэмэгдүүлэх “Цагаан алт” төслийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Голомт банк, Монголын Үндэсний ТВ, Боловсрол ТВ, ТВ5, ТВ9, Малчин ТВ, Newschannel, VTV байгууллагуудад төслийн багийн зүгээс гүнээ талархал илэрхийлж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний...
Top