x

Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын гадаад харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлэх шаардлагатай байна

Монгол Улсаа хилийн чанадад төлөөлөн ажиллахаар шинээр томилогдсон 23 элчин сайдад зориулсан уулзалт, сургалтыг Гадаад харилцааны яамнаас зохион байгууллаа.

Тус уулзалт, сургалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн оролцож, Улаанбаатар хотын бусад улсын хотуудтай хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Улаанбаатар хотыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх үүднээс авто замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задалж,  орлогод нийцсэн орон сууц, орон зайн оновчтой төлөвлөлт, ногоон хөгжлийг түүчээлсэн, бизнест таатай, эдийн засгийн хувьд бие даасан чадамжтай хот болгон хөгжүүлэх бодлогыг баримталж байгаа” хэмээв.

Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хотуудад Улаанбаатар хотын төлөөлөгчийг томилох, олон улсын шилдэг техник, технологийг нутагшуулах, туршлага судлах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, улмаар Улаанбаатар хотын гадаад харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Тухайлбал, шинэчлэн баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд нийслэл хот нь өөрийн дүрэм, стандарттай байхаар тогтсон.

Үүнтэй холбогдуулан Сингапурт хэрэгжиж буй дүрэм, эрх зүйн зохицуулалтууд, түүний хэрэгжилтийг хангаж буй төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийн талаар нарийвчлан судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  

Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, нийтийн тээврийн зохицуулалттай холбоотой дүрэм, стандартыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийг судлах, Австралийн Холбооны Улстай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хотуудад хэрэгжиж буй стандартын талаар туршлага судалж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаа гэлээ.

Тиймээс эдгээр саналыг судлан үзэж, холбогдох байгууллагуудад уламжилж, улмаар шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх харилцаа холбоог тогтоон, уялдааг хангахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн тодотгосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 34 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 43 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 52 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 12 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 13 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 18 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 45 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 5 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top