x

Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Эрхэм хүндэт залуус аа, залуучууд аа!

Та бүхэндээ Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Хийж бүтээх хүсэл эрмэлзэл, амьдарч ажиллах соёл ухаан, ирээдүй цагийг дөтөлж өнгөлөх хурд хүчээр дүүрэн монгол хүн бүрийн залуу нас, залуу насны эрч хүч, алдаа оноо, ухаарал хатуужил бол яах аргагүй Монголын залуучуудын холбооны үүх түүх, их он жилийн нэгэн эд эс юм.

Түүнчлэн Монгол ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдорж, С.Буяннэмэх тэргүүтэй олон арван залуусын нэгдэл санаачилгаар 1921 онд байгуулагдсан Монголын залуучуудын холбооны түүх бүхэлдээ Монгол Улсын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, соён гэгээрэл, бүтээн байгуулалт, ололт амжилтын түүх гэдэг нь эргэлзээгүй.

Иймд Соёлын довтолгоо, Атрын аян, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Шарын гол, Багануур, Налайх зэрэг Монгол Улсыг хамарсан бүхий л томоохон бүтээн байгуулалт болон нийгмийн манлайллууд үе үеийн залуусын эрч хүч, ур чадвар, тэвчээр хатуужил, хөлс зүтгэлээр бичигдсэн бөгөөд өнгөрсөн зууны их түүхийг бүтээсэн залуу хүн Танд болон Монголын залуучуудын холбоонд ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Залуусын гал цогтой хүсэл эрмэлзэл, орчин цагийн шинэ хандлага, шинэ үеийнхний дуу хоолой болсон Улаанбаатар хотын залуустаа өнгөрч буй 100 жилийн ойн баярын мэндийг хүргээд, ирэх 100 жилийн түүхийг хамтдаа бичиж эхлүүлэхийг урьж байна. Энэ эхлэл бол зөв сэтгэлтэй, соёл боловсролтой, хотын соёлтой, хөдөлмөрч хичээнгүй залуу Таны гараар зурагдах, сэтгэлээр бичигдэх их түүхийн эхлэл юм.

Иймд залуу хүн Таныг, залуучууд Та бүхнийг ШИНЭ УЛААНБААТАР ХОТЫГ бүтээх шинэ зуунд дахин урья. Та бүхний санал бодол, хүсэл тэмүүлэл, зорилго зорилт цаашид Улаанбаатар хотын хөгжлийн бодлого болон бичигдэх бөгөөд олон нийтийн эрх ашиг, залуусын дуу хоолой, хүсэл тэмүүлэл, зорилго зорилтын илэрхийлэл болсон тэр бүх саналыг тань хэрэгжүүлж, үр дүнд хүртэл дэмжин ажиллахаа уламжилъя.

Их зууны түүхийг бүтээсэн үе үеийн эрхэм хүндэт залуус Та бүхэндээ мэхийн ёсолж, хүндэтгэл илэрхийлье.

Ирээдүй цаг өнө мөнхөд гэрэлтэг!

Хотын дарга Долгорсүрэнгийн Д.Сумъяабазар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 35 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 43 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 52 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 13 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 14 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 19 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 46 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 6 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top