x

Б.Жагар: Туул гол дагуу 15 га газрыг чөлөөлж амралт, спортын цогцолбор байгуулъя

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт ХУД-ийн иргэдийн төлөөлөгч Б.Жагар тодорхой асуудлаар санал хүргүүлжээ. Тодруулбал, Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын далан дагуу ахмад настан, хүүхэд залуучуудад зориулсан нийтийн эзэмшлийн спорт цогцолбор байгуулъя гэсэн байна.

Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар:

-"Ганц дүүрэг гэлтгүй Улаанбаатар хот бүхэлдээ бетонон ширэнгэ болсон. Нийслэл хот бетон ширэнгэ болсон эх үүсвэр нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди, үе үеийн УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий компаниуд Туул голын эрэг дагуу олон арван га газар аваад түүнийгээ бага багаар нь зарж эхэлснээс үүдэлтэй. 

Тэгэхээр өнөөдөр нийтийн эрх ашгийг үүднээс Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртлэх газрыг чөлөөлж, иргэдийн амарч, зугаалах нийтийн эзэмшлийн спорт цогцолбор байгуулах төслийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлж байна. 

Уг төсөл нь автозогсоол, гүйлтийн зам, теннисын талбай, чөлөөт бүс, Ерөнхий боловсролын сургууль, сагс, хөлбөмбөгийн талбай, ногоон бүсээс бүрдэх бөгөөд зураг төслийг нь бэлэн болгосон. Хэдхэн компанид олон арван га газар байх нь чухал уу эсвэл нийтийн эзэмшлийн талбай байх нь чухал уу?

УИХ-ын гишүүд Туул голыг хамгаалах тухай их ярьдаг. Тэд нэг гараараа гоё хууль баталдаг ч нөгөө гараараа хулгай хийх боломжийг өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд олгож байна.

Туул гол дагуу амралт, спортын цогцолбор байгуулахыг Хан-Уул дүүргийн 4,000 гаруй өрх, 10 мянга гаруй иргэн дэмжиж гарыг үсгээ зурсан. Би тус дүүргийн 200 мянга гаруй иргэнийг төлөөлж Иргэдийн хуралд сонгогчдсон төлөөлөгчийн хувиар бусад төлөөлөгч нараа энэ ажилд нэгдэхийг уриалж байна.

Энэ төслийг маань Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжсэн. Би Ерөнхийлөгчид хандаж наймдугаар сарын 11-нд бичиг явуулсан. Ерөнхийлөгч хариуг нь найм хоногийн дотор ирүүлсэн. Ингэж төрийн ажил шуурхай явж байна. Мөн Залуучуудын холбоо болон иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж байгаа. Мөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид болон 19, 20 дугаар хорооны Засаг дарга нар төслийг маань дэмжиж байгаагаа албан бичгээр илэрхийлсэн.

Нийслэлийн Засаг даргад хүргүүлж буй хүсэлтдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй барилга байгууламж барих, газар эзэмших, гэрчилгээ болон аливаа тусгай зөвшөөрлийг дахин сунгаж, шинээр олгохгүйгээр өмнө нь хууль бусаар олгогдсон газруудын гэрчилгээг хүчингүй болгохыг уриалсан. Хэрэв нийслэлийн удирдлагад хандсан бидний хүсэлтийг биелүүлэхгүй бол Хан-Уул дүүргийн мянга мянган иргэн жагсаал хийнэ” гэв.

Амралт, спортын цогцолборыг Туул гол дагуух нийт 15 га газарт байгуулахаар төлөвлөжээ. Уг газарт бүтээн байгуулалт хийхэд 17 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг судалгаа гарсан байна. Гэхдээ ийм хэмжээний хөрөнгийг улсын төсвөөс гаргахгүйгээр ТББ, ААН, СӨХ-үүд өөрсдийн санаачилгаар тохижуулах бүрэн боломжтой гэв. Харин төрөөс хөрөнгө гаргалгүйгээр Туул гол дагуу газар эзэмшиж байгаа компаниудад өөр газарт зөвшөөрөл олгох шийдэл байгаа гэж төсөл санаачлагч хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 41 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 49 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 58 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 19 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 20 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 25 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 52 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 12 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top