x

"Андлалын өргөө" цогцолборын хөшөөг нурааж, шинээр барина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Батноров сум нь Их Эзэн Чингис хааны үнэнч анд, жанжин Боорчийн өлгий нутагт "Андлалын өргөө” цогцолборын ажлыг эхлүүлж, 2018 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн билээ. Тус цогцолбор нээлтээ хийснээс эхлүүлэн олон нийтийн дургүйцлийг хүргэж, цахим орчинд нийлээдгүй шоглуулах болсон юм. Төсвийн мөнгө уйлдаггүй ч, төсвөөр баригдсан хөшөө уйлах нь тэр. 

"Андлалын өргөө” цогцолборыг иргэд шүүмжилж эхлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол улсын түүхийн эсрэг үйлдэл хийвэл улс төрийн хатуу тэмцэл хийнэ шүү" хэмээн мэдэгдэж, нээлтийн үеэр "400 сая жуулчин авчирна" хэмээн бардам дугарч байлаа. Тухайн үедээ өөрийгөө тооны алдаа гаргаагүй хэмээн гүрийж байв. 

Гэвч балаг дууссангүй “Андлалын өргөө” хөшөөний зураг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэмбилэг агсны бүтээл аж. Хөшөөний зургийг сошиалд янз бүрээр шоглон нийтэлж, зураачийн нэр хүндэд халдаж байгаа нь талийгаачийн гэр бүлд эмзэг тусжээ. Тийм учраас оюуны өмчийг ашиглуулахаас татгалзсан байна.

Нийтдээ 5.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж 2 тэрбум төгрөгийг одоогийн бүтээн байгуулалтад зарцуулсан “Андлалын өргөө” цогцолборын ажил зогсонги байдалтай удаж байгаа. Барилгын ажил удаж байгаа шалтгаан нь цогцолборын гүйцэтгэгчээр ажилласан “Хос Санаа” ХХК барилгын ажлыг цааш гүйцэтгэх боломжгүй болсон учраас аж.

Оюуны өмчийн асуудалтай тулгарсан “Хос санаа” ХХК барилгын ажлыг цааш үргэлжлүүлбэл маргаантай нүүр тулах болсон учраас ажлаа зогсоохоор болсон байна. Улмаар улсаас тус компанийг хар жагсаалтад оруулж улсаас төсөвлөсөн мөнгийг эргүүлэн төлүүлэх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, гүйцэтгэгч компани зохиогчийн эрхийг эзэмшигч хоёрын дунд асуудал үүссэнээр энэ ажил цааш үргэлжлэх боломжгүй болж байгаа юм байна.

Нэгэнт оюуны өмчийн маргаан дэгдсэн учраас хөшөөг нурааж шинээр тендер зарлан дахин шинээр барихаар төлөвлөж байгаа гэх шуум яваад эхэлжээ. БОАЖ-ын сайд Ц.Уртнасан “Андлалын хөшөө” цогцолборт очин үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцан төслийг үргэлжлүүлэх аж ахуйн нэгжтэй гэрээ хийж магадгүй аж.

Жилдээ 400 сая жуулчин төвлөрүүлэх байсан түүхэн цогцолбор олны элэг доог болж, нэг ч жуулчин төвлөрүүлж чадалгүй төслийн ажлыг дахин шинээр эхлүүлэхээр болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top