Иргэний нисэхийн ерөнхий газраас Ес болон Аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарийг баталжээ.
Уг хуваарийн дагуу Ес болон Аравдугаар сард нийт 66 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Мөн цар тахлын үед авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болохыг анхааруулсан байна.
Мөн вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, халдвар авч эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид Улсын онцгой комиссын Шуурхай штабаас нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой.