Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ дууссан тул Их дээд сургуулийн элсэлтийн бүртгэл өнөөдөр эхэлнэ гэж мэдээллээ.
Шалгалтаа өгч, дүн гарсан хүүхдүүд өнөөдөр сургууль, мэргэжил, хөтөлбөрөө сонгож эхлэх боломжтой.
Нийт 50 орчим сургууль элсэлтээ цахимаар зохион байгуулж байна. Элсэлтийн систем Наймдугаар сарын 25-нд хаагдах байсан ч дундаж оноотой хүүхдүүдэд боломж олгохын тулд 26-нд түр нээлттэй байлгах аж.
Боловсролын үнэлгээний төвөөс Хими болон Нийгмийн судлалын хичээлийн материал задарсан гэх мэдээлэлд дараах тайлбарыг өгөв. Тодруулбал, шалгалтын байр руу гар утас авч орсон зөрчил гарсан бөгөөд шалгалтын материалын зургийг дарж бусдаас тусламж гуйсан хэрэг болохыг тогтоосон байна. Мөн тухайн шалгуулагчийн шалгалтын дүн оноог хүчингүй болгож тооцоогүй гэв.
Мөн өөрийнхөө оронд хүн оруулахыг завдсан тохиолдол цөөнгүй гарсан гэж мэдээллээ.