x

Д.Сумъяабазар: Түгжрэлийг бууруулахад Засгийн газраас жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Хотын дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг цаг үеийн асуудлаар “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал хийлээ.

Цаашид энэ хурлыг тогтмол зохион байгуулж, хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгөх юм.

Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах Үндэсний хороо байгуулагдсан талаар мэдээллээ.

Тэрээр “Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тогтоол гарсан. Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн 30 жилийн хугацаанд явж ирсэн бодлогын гажуудлыг засахын тулд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Хуулиар зохицуулж чадахгүй зүйлийг дүрэм боловсруулж, дүрмээр зохицуулна. Дүрэм боловсруулахдаа иргэдээс санал авна. Мөн Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, нэгдсэн стандарттай байна, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Уламжлал дээр суурилсан шинэчлэл хийнэ. Түгжрэлийг бууруулахад таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” хэмээв.

Тодруулбал, Хот төлөвлөлт, Авто замын сүлжээг шинэчлэх, Нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэл, Эрх зүйн зохицуулалтын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

Хотын дарга "Мөн барилга, байгууламж, замын норм, нормативыг сүүлийн 15 жил шинэчлээгүй. Энэ нь эргээд түгжрэлд нөлөөлж байна. Түүнчлэн нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дорвитой арга хэмжээ авна гэдгийг хэлсэн. Мөн тэрбээр “Автобусны парк шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй байгаа. 400-500 автобусаар нийтийн тээвэрт шинэчлэлт хийхээр зорьж байна. Такси үйлчилгээг олон улсын стандартад хүргэх ёстой. Замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн зохион байгуулалтыг бий болгоно. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж байж иргэдэд сонголт бий болно. Төрийн бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хотод иргэдийг бухимдуулсан олон зүйл байна. Эдгээрийг нэг сар, нэг жилийн хугацаанд шийдэх боломжгүй. Үе шаттай асуудлыг шийднэ” гэлээ.

Мөн нийслэлийн удирдлагын баг болоод албан тушаалтнуудад авлигаас ангид байх шаардлага тавьж байгаа гэдгийг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top