x

Б.Одсүрэн: Зам засварын ажилд шинэ технологи нэвтрүүлэхээр бэлтгэж байна

Хотын дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Жил бүр хичээл эхлэх үеэр томоохон замуудыг хааж, засвар хийдэг. Баяр наадмын үеэр болон хөл хөдөлгөөн бага үед замыг засаж болдоггүй хэрэг үү?

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: -Нийслэлийн хэмжээнд 1165 км зам байдаг. Үүнээс 40 орчим хувь нь маш муу зам гэсэн чанарын үнэлгээ гарсан. Дунд зэргийн үнэлгээтэй зам 30 орчим хувь, сайн чанарын үнэлгээтэй зам мөн 30 орчим хувь бий. Энэ бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, замын бусад байгууллагын судалгаагаар гарсан үнэлгээ юм. Улаанбаатар хотын зам засвар, арчлалтын системд өөрчлөлт хийхгүй бол замын чанар улам бүр муудна. Бид үндсэн хөрөнгийн менежмент нэвтрүүлэхээр шинэчлэлийн асуудал ярьж байгаа. Өнөөдөр зам засварын ажил, замын нөхөөс, бусад тооцооллыг гараар хэмжиж байна. Бид замын нөхөөс болон нөхцөл байдлыг лазераар секундэд маш хурдан хэмждэг, тодорхойлдог шинэ технологи нэвтрүүлэхээр бэлтгэж байна.

Шинэ технологи нэвтрүүлснээр зам засвар, арчилгаанд зөв, бодит үнэлгээ гаргах, нөхцөл байдлыг сайжруулах боломж бүрдэх юм. Улаанбаатар хотын замын асуудал зөвхөн авто замын газарт төвлөрч байгаа. Бид есөн дүүрэгт зам засвар, арчилгааны байгууллагууд байгуулж, хариуцлага хүлээлгэн, замын нэг ч хэсгийг үлдээхгүй байхаар төлөвлөж, ирэх жилээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Нийслэлийн төсөв арванхоёрдугаар сард батлагддаг. Зам засварын ажил долдугаар сард эхэлдэг. Харин Япон Улсад дөрөвдүгээр сард төсвөө баталдаг учир нэгдүгээр сард замын ажил эхэлдэг. Эрх зүйн зохицуулалт хийх асуудал байгаа. Замтай холбоотой тендерийн асуудлыг бид Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан зам засвар, арчлалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлж байгаа. Компаниуд шалгарч, гэрээгээр ажил гүйцэтгэнэ. Тиймээс зам засварын ажил цаг хугацаандаа хийгдэнэ.  

Ц.Тулга: Туул голын эрэг дагуух тохижилтын ажил эхэлсэн

-Туул голын эрэг дагуу болон Богдхан уулын тохижилтын ажил ямар шатандаа явж байна вэ?

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга: -Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хотын дарга Туул голын эрэг, Богдхан уулын алхалтын маршрутын дагуу газар дээр нь ажиллаж, тохижилт хийх тодорхой үүрэг даалгавар өгсөн. Туул голын эрэг дагуу таван байршилд, Богдхан уулын Дугуй цагаан орчимд алхах алхалтын маршрутын дагуу тохижилтын ажил хийнэ. Бид иргэдийн саналыг авахын тулд зураг төслийн уралдаан зарласан. Уралдаанд шалгарсан бүтээлийн дагуу зураг төслийн ажил хийж, ажлын даалгавар гарч, зураг төсөл баталсан. Баталсан зураг төслийн дагуу ажлын зураг төсөл хийж байна. Туул голын эрэг дагуу хийх нэг хэсгийн тохижилтын ажлын зураг төсөл өнгөрсөн онд бэлэн болсон. Энэ жил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажил хоёр удаа зохион байгуулагдсан боловч амжилтгүй болсон. Сонгон шалгаруулалт амжилтгүй болох тоолонд хугацаа алддаг. Харин одоо гүйцэтгэгч байгууллага шалгарч, тохижилтын ажил эхэлсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top