x

Гадаад улс орнууд дахь Монгол хаад, язгууртны дурсгалыг хуулбарлан авна

Соёлын сайд Ч.Номин Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкийг өнөөдөр Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Соёлын сайд Ч.Номин юун түрүүнд, ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед “Токио-2020” зуны олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан нь Японы ард түмэн ямар их хөдөлмөрч, хариуцлагатай вэ гэдгийн илрэл гээд Элчин сайдад болон тус улсын ард түмэнд талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

Мөн Япон улс Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд бүх салбарт өргөн хүрээний хамтын ажиллагаатай, тэр дундаа иргэд хоорондын урсгал нь хоёр орны соёлыг улам ойр дотно болгож байгаа гээд салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн асуудлыг чухалчиллаа.

Тухайлбал, Чингис хааны музейг удахгүй нээх гэж байгаатай холбогдуулан Соёлын яам улс орнуудад байх Монголын хаад, язгууртны түүхэд холбогдох дурсгалт зүйлсийг хуулбарлан авах асуудлаар идэвхтэй ажиллаж байна. Энэ хүрээнд Япон улсаас Хубилай хааны захидал, Юань гүрний дөрвөлжин үсэгтэй тамга, Юань гүрний усан онгоц зэрэг түүхэн дурсгалуудыг хуулбарлан авах ажилд санаа тавихыг ноён Кобаяаши Хироюкээс хүссэн юм.

Салбарын боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар Монгол-Японы харилцаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр мэргэжил дээшлүүлэх, “Музей судлалын гүнзгийрүүлсэн сургалт”-д Монголын соёлын салбарын ажилтнуудыг хамруулах зэрэг ажлыг үргэлжлүүлж, хамрагдах мэргэжилтнүүдийн тоог нэмэх хүсэлтэй байгаагаа Соёлын сайд уламжиллаа.

Түүнчлэн сүүлийн үед Соёлын тухай, Кино урлагийг дэмжих зэрэг томоохон хуулиуд батлагдаж, салбарын хууль эрхзүйн орчин таатай болсноор хамтын ажиллагаанд шинэ боломжууд нэмэгдэж байгаа юм.

Ирэх онд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Энэ хүрээнд талууд соёл, урлагийн хамтарсан тоглолт хийх, найрсаг дотно харилцаагаа улам бэхжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 56 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 5 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 27 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 32 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 59 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 19 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top