x

Б.Намуун: “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл”-ийн тэтгэлэгт сургалтад 18-34 насныхныг бүртгэж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд "Ковид 19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг  дархлаажуулалт хэдэн хувьтай байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш 1.103.133 хүн I тунд, 1.014.769 хүн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2459 /20.6хувь/ жирэмсэн эх, 12-15 насны 44750 /50.3 хувь/ хүүхэд, 16-17 насны 20.401 /60.2 хувь/ хүүхэд тус тус II тунд хамрагдлаа. Астразенека вакцины III тунг зорилтот бүлгийн хүмүүст сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн бөгөөд одоогоор 486 хүн вакцины давтан тунд хамрагдсан.

Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

-Коронавирусийн шинжилгээ хаана авч байгаа вэ?

-Сургууль, цэцэрлэгийн байрыг чөлөөлж байгаатай холбогдуулан Баянгол дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Шинжилгээний цэгүүдэд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Байршлуудын хувьд:

  • Баянгол дүүргийн “Эмүжин” төв /“Өргөө” кинотеатрын урд “Петровис” ШТС-ын баруун урд талд/

  • Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг цэгийн үйлчилгээ /100 айл “Жоби” төвийн зүүн талд/

  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг  /СУИС-ийн замын урд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаан дотор/

  • Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол

  • Сонгинохайрхан дүүргийн 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай

  • Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбай.

-Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь “Ковид-19”-ээс гадна нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэдэг. Залуучуудад зориулсан тэтгэлэгтэй сургалт болно гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл”-ийн хүрээнд вакумжуулсан тэтгэлэгт багц сургалтыг зохион байгуулж байгаа. Уг сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг e-mongolia.mn цахим хуудас болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар наймдугаар сарын 16-22-ны хооронд бүртгэнэ. Сургалтад хамрагдаж амжилттай төгссөн залуучуудад гэрчилгээ олгох бөгөөд ажил олгогч байгууллагуудаас ирсэн ажлын байранд  бэлтгэх, холбон зуучлах ажлыг зохион байгуулна. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, төсөл хөтөлбөрт бүрэн хамрагдсан залуучуудад нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгоно.

Тодруулбал, сургалтад бүрэн хамрагдаж төгссөн, гэрчилгээ авсан залуучуудад 500 мянган төгрөг, сургалтад бүрэн хамрагдаж төгссөн, гэрчилгээ авсан залуучууд ажлын байранд дадлагажсан бол мөн 500 мянган төгрөгийн тэтгэлэг тус тус олгоно. Хөтөлбөрт хамрагдах залуучуудад дараах үндсэн шаардлагыг тавьж байгаа. Үүнд:

  • Сүүлийн гурван сарын хугацаанд ажил, хөдөлмөр эрхлээгүй

  • 18-34 насны Монгол Улсын иргэн /Их, дээд сургуулийн оюутан, мэргэжлийн байгууллагын суралцагч хамаарахгүй/ байна гэж заасан байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 47 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 56 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 5 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 25 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 26 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 31 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 58 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 18 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top