x

Модны 2-ын автозамыг дөрвөн эгнээ болгох ажил Аравдугаар сард дуусна

Баянгол дүүрэгт хийгдэж буй замын ажил буюу Модны-2-ын зам засварын ажил ямар шалтгаанаас болж удааширч байгаа талаар мэдээлэл хийлээ.

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабазар "Баянгол дүүрэгт өмнөх жилүүдийнхээс харьцангуй олон автозамын төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Нийт 22 км автозам, 12 мянган м.кв авто зогсоолын талбай байгуулахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна.

Одоогоор 10 орчим км үргэлжлэх гол болон туслам замын ажил хийгдэж байна. Есөн км нь хороолол дотор, гурван км нь гэр хороолол дунд хийгдэж байна.

Модны 2 гэж нэрлэгддэг замын хоёр эгнээг дөрөв болгон өргөтгөж байгаа. Ингэснээр түгжрэл бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Модны 2-ын зам нэг км орчим. Түүнээс баруун тийш мөн км зам байгаа. Тэр нь ирэх жил хийгдэнэ.

Гүйцэтгэгч компанийн гаргаж өгсөн хуваарийн дагуу есдүгээр сарын 12 гэхэд Модны 2-ын замын 50 хувийг хучна. Аравдугаар сарын 1-н гэхэд 100 хувь дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Гэрээний хугацаа 2021 оны аравдугаар сарын 1-н байсан. Гэхдээ автозамын ачаалал нэмэгдэж байгаа учраас хугацааг аль болох шахаж наашлуулаад байна.  

Иргэд энэ замын ажлыг удаашралтай гэдэг шүүмжлэл тавьж байгаа. Мэргэжлийн байгууллагуудын хэлж байгаагаар эхлээд доошоо 1-1.2 м газар шорооны ажил хийдэг. Үүнийг технологийн дагуу хийх ёстой. Дээр нь нэмээд газар чөлөөлөлтийн асуудлууд үргэлжилнэ. Одоогоор газар чөлөөлөлтийн ажил 90 орчим хувьтай байна. Газар чөлөөлөлтийг дээр иргэн, ААН-үүд дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Арав орчим ААН хашаагаа татсан. 3-5 ААН барилгын өргөтгөлөө буулгаж, газар зохион байгуулалтын дагуу үнэлгээ гаргаж, тохиролцсон” гэлээ.

-Энэ хэсгийн автозамын ажлыг яагаад өмнө нь хийж болоогүй юм бэ. Иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, замын ачаалал ихэсдэг үетэй давхцуулж байгаад иргэд бухимдаж байна?

-Хаа сайгүй л хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хугацаа алдаж байгаа явдал бий. Нийслэл, дүүргээс хийгдэж байгаа ажлуудыг хурдан эхлүүлэхийг зорьж ажилласан. Сонгон шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард явуулаад зургаадугаар сард эхний ажлууд эхэлсэн.

-Модны 2-ын зам дагуу үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдээс гомдол гаргаж байгаа. Энэ замын ажлыг эхлүүлэхдээ бидэнд мэдэгдээгүй, замын дөрвөн эгнээ болгон өргөтөгснөөр ногоон зогсоол, ногоон байгууламжгүй болж байна гэсэн?

-ААН-үүдтэй зөвшилцөж ойлголцож байж ажлаа эхлүүлдэг. Тэр дагуу л явж байгаа. Одоо нэг ААН байгаа. Тэднийх хөрөнгийн үнэлгээг эргэж хараач гэдэг хүсэлт тавьж байгаа. Өөрөөр энэ зам дээр ямар ч асуудал байхгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 56 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 5 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 27 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 32 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 59 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 19 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top