x

Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.

Өчигдөрийн хурлаар Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааг танилцуулав.

Хотын 111 зах, худалдааны төвд 25.288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн 57 хувь нь буюу 14.340 худалдаа эрхлэгч “Нарантуул”, “Хархорин” “Бөмбөгөр” худалдааны төв, 100 айл, “Барс” захад ажиллаж байна.

Мөн зах, худалдааны төвүүд нь хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь авто замын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Зах, худалдааны төвүүдийн ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзваруудаар зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцож үзэхэд, 10-15 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Түүнчлэн улсын хэмжээнд 88 их, дээд сургуульд 147.293 оюутан байгаагаас Улаанбаатарт 79 их, дээд сургуульд 141.391 оюутан буюу 96 хувь нь сурч байна. Иймээс Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулахаар болов.

Мөн ажлын төлөвлөгөө боловсруулах, судалгаанд дурдсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулах, цаашид Улаанбаатар хотын төвлөрлийг задлах бодлогын хүрээнд авах арга хэмжээ, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулахыг Хотын дарга үүрэг болголоо.

Нийслэлийн авто зам, замын байгууламжийн төлөвлөлт, ашиглалтын норм, дүрмийг шинэчлэн зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Хотын дарга бодлогын бичиг баримтыг боловсруулах хэрэгтэйг онцолсон юм. Мөн “Нийслэлийн авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг шинэчлэн тогтоох” тухай журмын төслийг боловсруулахыг холбогдох албаныханд даалгав.

Зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийнэ

Мөн зөвлөлийн хурлаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх ажлын талаар танилцуулсав. Тус зуслангийн бүсэд 50.920 нэгж талбар байгаагаас батлагдсан ерөнхий төлөвлөгөөг баримтлан 2016-2020 онд газар эзэмшиж буй 2959 нэгж талбарын 177.3 га газрыг өмчлүүлжээ. Өнөөгийн хэрэгжиж байгаа ерөнхий төлөвлөгөө нь бодит байдалтай уялдахгүй байгаагаас өмчлөлийн ажил удааширч, иргэд, төрийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсээд байна.

Иймд Хотын дарга Д.Сумъяабазар тус 26 амнаас эхний ээлжид Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлх гэсэн дөрвөн амд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх санхүүжилтийг шийдэхийг үүрэг болгов. Үлдсэн 22 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх санхүүжилтийг нийслэлийн 2022 оны төсөвт суулгахыг даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 15 цаг 55 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 16 цаг 6 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 16 цаг 30 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 16 цаг 36 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 16 цаг 41 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 16 цаг 48 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 16 цаг 52 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 18 цаг 1 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 19 цаг 59 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 21 цаг 37 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 21 цаг 44 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 21 цаг 50 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 21 цаг 56 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 22 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 22 цаг 8 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 22 цаг 13 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 22 цаг 20 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Уржигдар 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Уржигдар 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Уржигдар 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top