x

Хөдөлмөр эрхэлдэг гурван хүний нэг нь 7 хоногт 48-аас илүү цагаар ажилладаг

Монгол Улсад 2020 оны байдлаар хөдөлмөр эрхэлж буй гурван хүн тутмын нэг нь хэт их цагаар буюу долоо хоногт 48 цагаас илүү цагаар ажилласан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. 

Гэхдээ уг судалгаанд хөдөө аж ахуйн салбарынхан ороогүй байна.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас долоо хоногт 48 цагаас илүү цагаар ажилласан бол хэт их цагаар ажиллагч гэж тооцдог бөгөөд ажлын цагийг жендерийн мэдрэмжтэй зохицуулах нь зохистой хөдөлмөрийг тодорхойлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг юм. 

Энэ хүрээнд уртасгасан болон хэт их цагаар үргэлжлүүлэн ажиллах нь хүний бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулахаас гадна энэ нь ажил болон гэр бүлийн амьдралын хоорондын тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, улмаар ажлын бүтээмжийг бууруулдаг гэж үздэг. 

Хүйсээр авч үзэхэд таван эрэгтэй ажилтан тутмын хоёр нь, таван эмэгтэй ажилтан тутмын нэг нь илүү цагаар ажиллаж байв. Энэ үзүүлэлт нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн дунд илүү өндөр байгааг илтгэж байна. 

Эмэгтэйчүүдийн илүү цаг ажиллаж буй салбар нь худалдаа, үйлчилгээ бол эрэгтэйчүүдийн хувьд аж үйлдвэр, барилгын салбарт, тэр дундаа машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагчаар ажиллаж байгаа нь тэднийг илүү олон цагаар ажиллах үндсэн шалтгаан болж байгаа юм.

Насны бүлэг дэх хүйсийн ялгааг авч үзэхэд бүх насны бүлэгт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү их, 15-19 насны бүлэгт 4 дахин их, 20-39 насны бүлэгт 28.3-39.9 нэгжээр, 40-64 насны бүлэгт 20.4-31.1 нэгжээр их байна.

Илүү цагаар ажиллаж байгаа нь ажиллагсдын цагийн цалин хөлс хангалтгүй байгааг харуулж буй нэг үзүүлэлт юм.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 59 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 8 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top