x

Б.Болор-Эрдэнэ: Аравдугаар сараас жолооны үнэмлэхээ мартаж гарсан ч торгодоггүй болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулав. 

Тэрээр ""e-Mongolia" академийн сургалт судалгааны төвийг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дэргэд байгуулах асуудал шийдэгдлээ. "e-Mongolia" систем нь одоогоор 1.9 сая хэрэглэгчтэй. Тус системийн баг цахим боловсролыг сайжруулах сургалт ордог тул хэрэглээ нэмэгдэж байгаа. 

Энэ жилийн ICT Expo арга хэмжээнд 100 орчим компани оролцож, цахим үндэстэн болъё гэдэг уриатай олон услын түвшний үзэсгэлэнг хүүхдийн паркад хийхээр төлөвлөж байна.

Хиймэл оюун ухаан суурьтай, тухайн иргэнд зориулсан платформыг буюу "e-Mongolia 2"-ыг үүсгэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. 

"e-Mongolia 2" энэ оны Аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох бөгөөд таван функц оруулж ирж байгаа.

Нэгт, тухайн хүн дээр байгаа иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг бүх бичиг баримтуудыг оруулна. Жолооны үнэмлэхээ орхисон тохиолдолд хурууны хээгээр хэн гэдгээ нотолчихсон байхад үнэмлэхгүй явж байна гэж торгодог. Энэ байдлыг шинэчилсэн хувилбараар шийднэ. Виз захиалахад гадаад пасспортын бүх мэдээллийг оруулдаг. Үүнийг бүгдийг нь оруулж өгснөөр лавлагаа тодорхойлолт авах шаардлага багасгана. Иргэний үнэмлэхний соёмботой баталгаажуулах тэмдэг байдаг. Үүнийг холограмаар оруулж өгнө.

Хоёрт, тухайн хүнд хэрэгтэй байгаа үйлчилгээг санал болгоно. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг хамгийн түрүүнд оруулна.

Гуравт, хэрэглэгчдэд илүү хялбар, ойлгомжтой болгоно. Өдөрт 11-11 төв дээр 800-1000 хүн үйлчлүүлдэг, чат руу 1200-1500 хүн мессеж бичдэг. Тиймээс хэрэглэгчдэд илүү хялбар болгохоор тохируулж өгнө. E-Mongolia өөрөө хуулийн үйлчилгээ үзүүлж байгаа учраас тухайн хүнийг үнэн зөв таних чухал. Тэгэхээр бид нүүр болон хурууны хээгээр таних функцуудыг оруулна.

Дөрөвт, ААН-үүд, иргэдэд зориулсан шинэ үйлчилгээ орно. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу гэрээсээ гарах шаардлагагүйгээр ААН-үүд авч болох 30 үйлчилгээ, иргэд авч болох 20 гаруй үйлчилгээг нэмнэ. Мөн шилжилт хөдөлгөөний үйлчтилгээг авахад хөдөө орон нутагт бүртгэлтэй иргэн заавал хөдөө орон нутаг руугаа очиж бичиг баримтаа авчраад сольдог байдлыг шийднэ.

Тавд, авлигын индексийг бууруулах хүрээнд авлига, хээл хахууль ихтэй үйлчилгээнүүдийг хамгийн түрүүнд цахимжуулна.

Ингэснээр лавлагаа тодорхойлолт авах нь багасна. Иргэдийн хувьд олон бичиг баримт аваад явах шаардлагагүй. 

Хөгжүүлэлтийг 200-300 сая төгрөгт багтааж хийнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 47 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 55 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 5 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 25 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 26 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 31 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 58 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 18 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top