x

"Шивээстэй хүмүүс илүү эрсдэлтэй зүйлс хийх магадлал өндөр байдаг"

Биеэр илэрхийлэх урлаг, биеийн үнэт чимэг, хувь-граффити (self graffiti), явдаг сурталчилгааны самбар, загварлаг бэх хэрэгслүүд... Эдгээр илэрхийлэл бүр шивээсийн физик мөн чанарыг дүрсэлнэ. Гэвч харагдац, урлаг гэхээсээ илүүтэй төдийлөн авч хэлэлцдэггүй зүйл бол шивээсээр дамжин илэрхийлэгдэх сэтгэлзүй, сэтгэл хөдлөлийн тал юм.

Анх удаа "биеэрээ битүү" шивээстэй охин харснаа тод санаж байна. Том танхимын урд эгнээнд нэг эмэгтэй ямар нэгэн зүйлд хүрч байсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй түүнээс наана цаана эгнэж зогссон бүх хүний харц түүн дээр туссан юм. Тэр танхимд байсан хүн болгон богино, удаан хугацаагаар түүнийг ширтсэн. Тэгээд тэр өрөөнөөс гарахад хүн болгон дор бүрнээ шивэр авир хийж ярьсан. Бараг л бүлгийн эмчилгээ гэх юм уу. 

"За энэ бол уугаад л явж байдаг шоунд дуртай архичин охин байх, аягүй бол сексэнд ч дуртай байх, хааяа тэгээд түүгээр мөнгө олдог байх, хүүхэд нас нь хэцүүхэн өнгөрсөн байх" гэх мэт мэдэмхийрсэн сайрхалууд сонсогдоно. Өрөөний нөгөө хэсэгт, "Тэр үнэхээр бүтээлч, галзуу, удирдагч, бие даасан сэтгэгч байх" хэмээх таамаглал нэгээс нөгөө рүү шилжиж байв. Тэр өрөөн дэх хүмүүсийн зарим нь үнэхээр түүнд дуртай байсан бол зарим нь үзэж ядаж байгаа бололтой, зарим нь ч дуурайх, санаа авах хүнээ олсон бололтой нүд гялалзаад гарч одсон зүг рүү нь харж үлдэв. Хариулт нь ямар ч байсан тэнд байсан бүх хүн сонирхож байсан бөгөөд хүн бүр өөрөө ургуулж бодсон түүхийн хувилбартай батхан итгэж хоцров.

Энэ бол тав, зургаан жилийн өмнөх санаанд тод үлдсэн зураглал. Одоо олон нийтийн шивээсийг хүлээж авах нь урьдынхаасаа илүү хүлээн зөвшөөрөгдсөн. Ихэнх нь тэднийг "чиг хандлагатай" трэнд гэж нэрлэж болсон. Шөнийн амьдралын дүр зураг дээр шивээс хийдэг уран бүтээлчид маш хурдан алдартай мэргэжлийн сонголт болж байна. 

Шивээс 5000 гаруй жилийн турш оршин тогтносноор байсан (Египетчүүд тариачдыг боолоос ялгахын тулд шивээс хийлгэдэг байсан бөгөөд нийгмийн брендинг хийх нь нэлээд уджээ) бол бэхний урлаг сүүлийн 25 жилд үнэхээр тэсрэлт хийгээд байгаа.

Энэ одоо нийгмийн брендинг үү? Шивээс бол харилцан ярианы эхлэл юм. Түүхийг хавсаргасан эсвэл "арьс" үзүүлэх шоу эсвэл бэхний урлагийг харсан сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл хүн бүрт байдаг. 

Шивээсийг харсан сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь нийгмийн брендийн орчин үеийн хувилбарыг бий болгодог.

Хамгийн наад зах нь

"Тэр эрэгтэй нилээн чанга гар байж таарна", 

"Энэ эмэгтэй амархан байж магадгүй",

"Тэр хэзээ ч дорвитой ажилд орохгүй байх"

"Тэр зүгээр л жин тоник ууж, өсгөгчний хажууд зогсоод бүжиглэж л мэддэг залуу байх" гэх мэтчилэн. Та шивээс хийлгэхдээ ямар нэгэн гүнзгий санаа агуулаагүй байсан ч таны шивээс ил харагдаж л байгаа бол өөрөөрөө үлгэр хүүрнүүлээд явчих илбэтэй.

Яагаад шивээс хийлгэх ёстой вэ?

Хүмүүс олон шалтгаанаар шивээс хийлгэдэг, анхаарал хандуулах, өөрийгөө илэрхийлэх, уран сайхны эрх чөлөө, бослого, хувийн түүхийг харуулах, оюун санааны/соёлын уламжлалыг сануулах, бэлгийн сэдэл, донтолт, бүлгээрээ өөрийгөө таних, бүр согтуу импульс гэж бий.

Та яагаад олон шивээсний газрууд оройтож нээгддэг вэ гэж бодож байна?

Зарим судалгаагаар америкчуудын 15-38 хувь нь ямар нэгэн урт хугацааны шивээстэй. Өмнө нь өөрийгөө золиослох, сэтгэцийн эмгэг гэж үздэг байсан зүйл одоо бараг хэвийн (норматив) зан төлөв болжээ.

Таны шивээс ямар утгатай вэ?

Зарим хүмүүс өнгөрсөн гэр бүлийн гишүүд эсвэл эртний үг хэллэг, шашны судар эсвэл одоогийн гэр бүлийнхээ нэрийг/хайрын сонирхлыг нь сануулахын тулд өөрсдийн бие дээрээ насан туршид сийлдэг. Бусад хүмүүс бэлгийн ур чадвараа дээшлүүлэх эсвэл өөрийн аль нэг хэсгийн үзэсгэлэнг нэмж гаргахын тулд шивээс хэрэглэдэг бөгөөд олон хүмүүс шивээсийг ашиглан өөрийгөө таниулах, эсвэл бүлгийн гишүүнчлэлийг харуулдаг.  "Би дэмжиж байна ..." гэх мэт...

Жонни Депп "Миний бие бол миний тэмдэглэл, миний шивээс бол миний түүх" гэжээ. Шивээс нь таны тухай илүү ихийг илчлэх эсвэл хүмүүс танийг жинхэнээсээ таньж мэдэхэд саад болж чадна. Зарим хүмүүс шивээснийхээ ард нуугддаг.

Шивээсний талаарх судалгаагаар зарим сонирхолтой үр дүнгүүд гарч ирсэнийг хуваалцъя!

Шивээстэй насанд хүрэгчид шивээсгүй хүмүүсээс хувь илүү хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ордог нь тогтоогджээ.

  • Шивээстэй хүмүүс илүү эрсдэлтэй зан үйл хийх магадлал өндөр байдаг.

  • Шивээсэнд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин илүү татагддаг.

  • Шивээс хийлгэсэн хүмүүсийн анхны сэтгэгдлийг судлах явцад судлаачид шивээс болон бусад биеийн өөрчлөлттэй аватар (төвийг сахисан) нь сэтгэл хөдөлгөм, адал явдал хайгч, өмнөх бэлгийн хамтрагчдын тоо өндөр, тух тохь сууж хүнтэй амьдрах бодол багатай байхыг тогтоожээ.  

  • Бас нэг судалгаагаар шинэ шивээс хийлгэсний дараа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие махбодийн үнэлэмж, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэлийн түгшүүр буурдаг болохыг харуулсан байна. Хачирхалтай нь, гурван долоо хоногийн дараа эрчүүд сэтгэлийн түгшүүр багатай хэвээр байсан боловч эмэгтэйчүүдэд сэтгэлийн дүр төрхтэй холбоотой санаа зовнил эрс нэмэгдсэн байна.

Шивээсний зүү арьсанд нэвтрэх явцад эндорфин ялгарч, донтдог. Нэг ийм мэдрэмж авсан хүн дахиад энэ мэдрэмжээ авах гэж хувьдаа үзнэ. Эмэнд донтсон хүн эм тариагаа зогсоож чаддаггүйтэй адил биеийн бэх авах донтой болдог гэжээ.

Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ?

Манай өнөөгийн нийгэм хувь хүн, өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг. Хүмүүс олон олон уран сайхны илэрхийлэлээ өмсчихсөн байна. Цахим харилцаа холбоо хүний ​​нүүр тулсан харилцааг хэзээ ч орлохгүй тул бид бие биетэйгээ харилцахдаа урьд өмнөхөөсөө илүү бэрхшээлтэй тулгарч байна. Харин ч ийм үед биеийн бэх ашиглан харилцах хандлага нэмэгдэж байгаа нь гайхах зүйл биш юм. Бид ярих шаардлагагүй, харах л хэрэгтэй.

Хүссэн хүсээгүй шивээс улам бүр түгээмэл болж байна

Би хувьдаа шивээс хийлгэхгүй байхыг сонгосон (хина шивээсийг тооцдоггүй), учир нь амьдралын гоо үзэсгэлэн бол гэнэтийн зүйл бөгөөд бид туршлагаасаа болж өөрчлөгддөг. 18 насандаа бидний итгэж, итгэдэг зүйл бол 35 эсвэл 60-аас тэс өөр юм.

Хэрэв бид амьдралдаа нэг л зүйлийн төлөө зогсож байсан бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөөгүй бол бид бүгдээрээ "амьдралын скрипт" шивээстэй байж болно (мөн уйтгартайгаа байнга тулгардаг).

Гэхдээ бид өсч, өөрчлөгдөж байдаг. Би шивээс хийх урлагт талархдаг, гэхдээ ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхийн тулд "харааны нөлөөлөлд өртөөгүй" хүний ​​тухай олж мэдэх нууцыг эдэлдэг. Бид бүгд шүүдэг, анхны сэтгэгдэл нь байх ёстой хэмжээнээсээ илүү жинтэй байдаг. Гэхдээ шивээс хийлгэх талаар ямар ч мэдрэмж төрдөг байсан ч гэсэн нэг зүйл тодорхой байдаг. Шивээсний ард нүдэнд харагдах төдийхнөөс төө илүү олон зүйл байгаа нь гарцаагүй.

А.Долгор

www.huffpost.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top