x

Голомт банкны нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөг Монголбанк болон СЗХ баталгаажууллаа

Энэ оны эхээр Банкны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор 2021 оны 6-р сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн Голомт банкны нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөг Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хорооноос хангалттай тайлбар, судалгаан дээр суурилсан, хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн дүгнэж, 2021 оны 8-р сарын 13-ны өдөр баталгаажууллаа.

Ийнхүү Голомт банкны хамт олон төлөвлөгөөний дагуу нээлттэй хувьцаат компани болох дараагийн шатны ажлуудаа хэрэгжүүлэх боломжтой болоод байна.

Монгол Улсын банкны системийн 20 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг Голомт банкны хувьд системийн нөлөө бүхий банкнууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох нь банк, санхүүгийн салбар төдийгүй хөрөнгийн зах зээлийн цаашдын өсөлт хөгжилд эерэгээр нөлөөлж, шинэ шатанд гаргах томоохон алхам болно хэмээн дэмжин хүлээн авч, хуульд заасан хугацаанд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ ханган хичээнгүйлэн ажиллаж байна.

Голомт банкны хувьцааг анх удаа олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Мирэ Эссет Секьюритис Монгол” ҮЦК ХХК, туслах андеррайтераар “Голомт капитал” ҮЦК ХХК,  хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХК, хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар KPMG /”Кэй Пи Эм Жи аудит” ХХК/, санхүүгийн аудитаар PWC /”Прайсуотерхаускуперс аудит” ХХК/ зэрэг олон улсын болон дотоодын нэр хүнд бүхий шилдэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн голомтын тулгуур багана нь болсон Голомт банк цаашид ч салбартаа тэргүүлэн бодит хувь нэмрээ оруулж, ирээдүйн хөгжлийн нэгэн том хурдасгуур байх болно гэдэгт итгэлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний...
Top