x

"Ногоо зарж буй байрлал хол, машины зогсоол хомс байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна"

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Өчигдөрөөс Төмөр замын 1000 машины зогсоолд ногоочид өөрсдийн тариалсан хүнсний ногоогоо худалдаалж эхэлсэн билээ.

Тус цэгт хүнсний ногоо хэдэн төгрөгөөр худалдаалж буйг сурвалжилжээ.


Одоогоор Төмөр замын 1000 машины зогсоолд 100 гаруй ногоочин худалдаа эрхлэхээр болсон бөгөөд тус захыг зорин очиход 20-иод ногоочин байлаа. Ажлын өдөр хүн муу байдаг тул зарим ногоочид хараахан ирээгүй байна хэмээн Б.Сувд хэлж байв.

Тэрээр "Энд зогсоод сар болж байна. Өмнө аль хүн ихтэй гэх газраар гадаа зогсож ногоогоо зардаг байсан. Байн байн цагдаа ирж зөвшөөрөл нэхээд суулгадаггүй хэцүү байсан. Харин одооноос дүүрэг болгонд ногоо зарах зөвшөөрөлтэй талбай гаргаж өгч байгаа нь их тус болж байна" гэв.

Тус ногооны цэгт ихэвчлэн ногоо, цөөн төрлийн жимс худалдаалж байгаа бөгөөд ногоочид өөрсдийн хөдөлмөрөө шингээж тарьсан ногоогоо нийслэлчүүдэд борлуулахаар хөдөө орон нутгаас зорин ирээд буй нь энэ. Төв, Сэлэнгээс ирсэн ногоочид голдуу харагдлаа. Тэд энэ жилийн ургац хураалт сүүлийн жилүүдийг бодвол арвин байсныг хэлж байв.

 

Ногооны худалдааны цэгт тарвас 2500 төгрөг, төмс 600-800 төгрөг, лууван 2000, өргөст хэмх 2000, сонгино 1500-2000 төгрөг, манжин 1800 төгрөгөөр тус тус борлуулж байв. Сүүлийн нэг сард тогтвортой байгаа ханш гэнэ. Ногоочид үнээ нэмээгүй гэж байлаа.

Худалдан авагч Б.Цэрэнтогтох "Машинтай л ирж ногоо авахгүй бол энэ байрлал нь хол болохоор байн байн ирэх хүндрэлтэй хэцүү байна. Уг нь иргэдтэйгээ ойр газар байршуулаад зарвал хүндрэлгүй сайхан л байна. Машины зогсоол ч ховор замын хажууд зогсож байж ногоогоо авч байна" гэлээ.

“Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах 24 байршил:

Баянгол дүүрэг-2 цэг

  • 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолын баруун талд

  • 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолд

Сүхбаатар дүүрэг-6 цэг

  • 6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно

  • 7-р хороо, 4-р байрны хойно

  • 9-р хороо, “Их тойруу” худалдааны төвийн гадна талбайд

  • 12-р хороо, 32-ын тойргийн дэргэд

  • 13-р хороо, 17-р сургуулиас Дарь-Эхтэй холбосон шинэ зам дагуу

  • 16-р хороо, 33-ын автобусны буудлын дэргэд

Хан-Уул дүүрэг-4 цэг

  • 2-р хороо, Ажилчдын алдар талбайд

  • 7-р хороо, Яармагийн хуучин эцэст

  • 21-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд

  • 2-р хороо “Мишээл” экспо худалдааны төвд

Сонгинохайрхан дүүрэг-3 цэг

  • 14-р хороо, Цамбагарав 2-р үйлчилгээний гадна талбайд

  • 22-р хороо, Орбитын тойргийн дэргэд

  • 37-р хороо, Содон хорооллын талбайд

Баянзүрх дүүрэг-3 цэг

  • 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд

  • 4-р хороо, Жуковын талбайд

  • 8-р хороо, “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбайд

Чингэлтэй дүүрэг-2 цэг

  • 4-р хороо, Бага тойруу, Барилгачдын талбайд

  • 5-р хороо, Самбуугийн гудамж, Ялалтын талбайд

Налайх дүүрэг-1 цэг

  • 2-р хороо, Соёл урлагийн ордны өмнөх Төв талбайд

Багануур дүүрэг-1 цэг

  • 1-р хороо, “Хэрлэн” худалдааны төвд

Багахангай дүүрэг-2 цэг

  • 1-р хороо, Үйлдвэр технологийн паркийн урд талбайд

  • 2-р хороо, Хорооны цогцолбор барилгын урд талбайд

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 51 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 0 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 9 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 29 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 30 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 35 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 2 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 22 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top