x

Сайжруулсан түлшийг зөвхөн нийслэлийн иргэдэд зориулан үйлдвэрлэж байгаа гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Хотын дарга Д.Сумъяабазар нар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Баруун болон Зүүн бүсийн үйлдвэр нийт 582 мянган тонн орчим сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Энэ үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, ажлын байрны нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа талаар Ажлын хэсэгт танилцуулан, тулгамдаж буй бэрхшээл, асуудлаа хэлэлцсэн юм.

Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүний 593 тонн буюу долоо хоногийн нөөцтэй байгаа аж. БНХАУ-ын Эрээн хотын хил дээр 2500 тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хүлээгдэж байгаа тухай мэдээлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус асуудлыг холбогдох яамдын сайд болоод Дорноговь аймгийн Засаг даргатай ярилцан, яаралтай татан авч, өвөлжилтийн бэлтгэл ажилд шуурхай орохыг үүрэг болгожээ.

Баруун бүсийн үйлдвэр тоосжилтод анхааран, хашаа барьж, дотооддоо усалгаа хийн, чийгшүүлж байгаа бөгөөд ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны айл өрхүүдэд тулгамдаж байсан тоосжилт, тортгийн асуудал эрс багассан тухай “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа  онцолж байлаа.

Хотын дарга Д.Сумъяабазар “Сайжруулсан түлшийг зөвхөн нийслэлийн иргэдэд зориулан үйлдвэрлэж байгаа. Гэтэл хөдөө орон нутаг руу хулгайгаар мэр сэр гаргаж буй асуудал бий. Үүнд Хотын даргын хувьд онцгой анхаарч, хулгайн тээвэр хийн, орон нутаг руу гаргахгүй байхад холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уялдуулан галлагааны аюулгүй байдалд анхааран ажиллаж, зохион байгуулалтад орсон” хэмээлээ.  

Баруун бүсийн салбар нь нийт дөрвөн үйлдвэртэй бөгөөд 12 шугамтайгаар үйл ажиллагаагаа явуулж, өдөрт 3100 тонн сайжруулсан шахмал нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Гэвч тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч наймдугаар сарын байдлаар найман шугам ажиллаж байна. Энэ өвөл нийслэлийн 171.482 өрх шахмал түлш хэрэглэх статистик судалгаа гарсан ба ойролцоогоор 572.5 тонн шахмал түлш борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Сайжруулсан шахмал түлш худалдан, борлуулах цэгийн хувьд 300 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож, нийслэлийн хэмжээнд нийт 600 цэг байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 13.594 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бий.

“Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй шахмал түлшний үйлдвэрүүдийн засварын ажил есдүгээр сарын 15-нд эцэслэгдэн дуусах бөгөөд түүнээс хойш үйлдвэрийн шугамууд бүрэн хүчин чадлаар ажиллан, шахмал түлшний нөөцөө бэлтгэх ажилд орно” хэмээн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 58 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 7 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top