x

Д.Сумъяабазар: Бизнес хийх гэж буй иргэдээ бид дэмжих ёстой

Нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ үйл ажиллагаа явуулаад эхэлжээ.

Хэд хоногийн өмнө Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хариу өгөөгүйн улмаас хугацаа алдаж, ногоочдыг бухимдуулсан билээ.

Хотын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан дээрх байршилд ажиллаж, иргэд, ногоочидтой уулзлаа.

1000 машины зогсоол дээр ногоо худалдаалах 160 гаруй лангуу байгуулснаас орох хэсгийн лангуунууд эзэнтэй болсон тул ногоочид бусад сул байршлыг голж, хоорондоо булаацалдсанаар тэдний дунд маргаан дэгдээд байгаа аж.

Хотын дарга уг асуудлыг яаралтай шийдэж, ашигтай байрлалыг нэг хүнд дангаар нь олгохгүй байх, ногоочид, худалдаачдыг дэмжиж, ашигтай байрлалыг хуваан өгөх зохицуулалт хийхийг холбогдох албаныханд  үүрэг болголоо.

Түүнчлэн тэрээр 1000 машины зогсоолын талбайд хавар, намартаа ногоо худалдаалдаг, бусад үед худалдаачид ашигладаг байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Худалдан авагч иргэдийн зүгээс орц, гарцыг тусгаарлан шийдэх, ногооны лангуунуудыг дугаарлах, ногоо тээвэрлэн орж ирсэн машинуудыг эргэн гаргах, зогсоолыг шийдвэрлэх санал гаргасан бөгөөд иргэдийн тусгасан санал, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэйг Хотын дарга холбогдох албаныханд анхаарууллаа.

Мөн Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол бизнес эрхлэгч нартаа ээлтэй байх ёстой. Худалдаа наймаа, бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгож шийтгэх ёсгүй. Төрийн захиргааны алба хаагчид үүнийг хатуу ойлгож, хүнд сурталгүй, дарамтгүй, авлигагүй байж, бүх талын туслалцаа дэмжлэгийг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хэрэгтэй. Ковид гээд аж ахуйн нэгж, иргэд туйлдаж, хүнд байдалтай байгаа энэ цаг үед бид аль болох тэднийг дэмжих хэрэгтэй байна” хэмээсэн юм.

Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Стандарт, хэмжил зүйн газартай хамтран, жин хэмжүүрийг баталгаажуулах, хүнсний ногоонд нь үнэгүй шинжилгээ хийн, баталгаажуулж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар торгууль, шийтгэл тавихгүй байгаагаа мэдэгдэж байлаа. Үүнээс гадна худалдаа эрхлэгчдээс түрээсийн мөнгө авахгүй, зөвхөн хог, цэвэрлэгээний мөнгө авахаар зохицуулалт хийжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 6 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 27 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 32 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 59 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 19 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top