x

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги ирэх сард ажиллагаанд гарна

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж буй.

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр тус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги байгуулах бэлтгэл ажлын явцыг шалгав.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх хүчний нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг сургаж дадлагажуулж байна.

Мөн Агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын гурван нисдэг тэрэг, нисэгч нарыг сургах бага оврын нэг нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна.

Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дуусжээ.

Ирэх арваннэгдүгээр сард дахин нэг нисэх тэрэг оруулж ирэх юм.

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа уг төслийг амжилттай, үр дүнтэй эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж буйг Шадар сайд дуулгаад, Коронавирусын халдвараас шалтгаалан гэрээнд заагдсан ажлууд хугацаа алдаж буй ч нисгэгчдийг сургаж дадлагажуулах гэрээг сунган аюулгүй байдлыг бүрэн хангуулахад хяналт тавьж ажиллана гэдгээ хэллээ.

Тэрбээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг ирэх eсдүгээр сард эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж, хамтарсан туршилтын нислэгүүдийг үйлдэх нөхцөл боломж бүрдүүлэхийн тулд шаардлагатай бүх шатны арга хэмжээ авахыг ОБEГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 16 цаг 48 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 16 цаг 59 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 17 цаг 23 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 17 цаг 29 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 17 цаг 34 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 17 цаг 41 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 17 цаг 45 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 18 цаг 54 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 20 цаг 52 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 22 цаг 30 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 22 цаг 37 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 22 цаг 43 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 22 цаг 49 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 22 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 23 цаг 1 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 23 цаг 6 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 23 цаг 13 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Уржигдар 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Уржигдар 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Уржигдар 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top