x

Нөхөн сонгуульд нэгдэж оролцохыг АН-ын бүлэг, фракциудад уриалав

Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээллийн цагаар УИХ-ын сонгуулийн 18-р тойрог /Хэнтий аймаг/, 28 дугаар тойрогт /Сонгинохайрхан дүүрэгщ/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан нам оролцох талаар мэдээлэл хийлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Ардчилсан нам улсын аудитын байгууллага руу дүгнэлт гаргуулахаар материал хүргүүлээд хоёр тайлан хүлээж авсан. Нэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт, нөгөөх нь санхүүгийн тайланд хийсэн дүгнэлт юм. Үүнд дээр бусад баримт бичгийг бүрдүүлээд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхэд шаардлага хангасан байна хэмээн үзэж хүлээж авсан. Удахгүй хуульд заасан хугацаанд шийдвэрээ гаргах байх.

Төрийн аудитын байгууллага нэг хариуцлагагүй үйлдэл хийсэн. Манайд ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг нэг хувийг нь өөр тийш нь явуулсан. Энэ асуудалд Улсын ерөнхий аудитор тайлбар хийх нь зөв. Нэг албан бичиг, дугаартай нэг дүгнэлтийг хоёр өөр тийш нь явуулсан хариуцлагагүй үйлдэлдээ аудитын байгууллага тайлбар хийх ёстой.

Хэрвээ аудитын байгууллага тайлбар хийхгүй бол УИХ энэ асуудлыг авч үзэх ёстой.

АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн:

-Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль зохион байгуулах ажлын хэсэг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж ажилдаа орсон. АН-ын хуваагдсан хэсгүүд, УИХ-д суудалгүй улс төрийн намууд нэгдэж энэ сонгуульд орвол үр дүнтэй болно.

Тиймээс уулзалтууд зохион байгуулна. Нам дотор байгаа бүлэг, хэсгүүдийг сонгуульд нэгдэж орохыг уриалж байна. Яаралтай энэ ажил руу орох хэрэгтэй. 

Эхний ээлжид нэр дэвшигчийн нэр ярихаас илүүтэй сонгуульд яаж оролцох вэ гэдгээ ярих хугацаа эхэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top