x

Цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт зүүлгэхгүй

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.08.12/ цэцэрлэгийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.МЯГМАР:

-Долдугаар сарын 20-ноос хойш бэлтгэл ажлыг хангасан.  Цэцэрлэгийн танхимын сургалт есдүгээр  сарын 1-нээс эхэлнэ. Тусгай журам, зөвлөмжийн дагуу насны хязгаартайгаар үе шаттай эхлэх зохицуулалт хийнэ. Цэцэрлэгт таван  настай хүүхдийг  бүрэн хамруулах бол дөрвөн  настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулна. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтэд үндэслэн танхимын сургалтад хамруулна. Харин  2-3  настай хүүхдийг халдварын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн үе шаттай хамруулна.  Нийслэлийн хэмжээнд байгаа таван настай 77185 хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулна. Тухайн цэцэрлэгт халдвар гарлаа гэж үзэхэд зайн сургалт руу шилжинэ. Өөрөөр хэлбэл, нэг ангид хамгийн ихдээ 25 хүүхэд явна.  Энэ хичээлийн жилд цэцэрлэгт явах хүүхдүүдийн хичээлийн хэрэгслийг гурван сараар нь бэлтгүүлэхээр хэрэгтэй зүйлсийн жагсаалтыг гаргасан. 

Эрүүл мэндийн яамтай хамтраад Covid-19 халдварын үеийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг гаргасан. Тухайлбал, нэг ангид халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд 14 хоног зайн сургалт руу шилжинэ. Тухайн давхарт ажиллаж байгаа гурав хүртэлх бүлгээс тус бүрээс нь халдвар илэрвэл тэр хэсгийг хааж мөн 14 хоног зайн сургалт руу шилжүүлнэ. Аль болох танхимын сургалтыг бүтнээр нь явуулахын тулд хэсэгчлэн хаах замаар танхим болон зайн гэсэн хоёр хэлбэрээр явуулна. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэдэг нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хамгийн чухал. Цэцэрлэгийн үүдэндээ амны хаалтаа авч, гараа ариутган халуунаа үзүүлчхээд ангидаа амны хаалт зүүхгүй. Мэдээж гэр, цэцэрлэг хооронд заавал амны хаалт зүүнэ. Өөр ямар нэгэн маршрутаар хүүхдээ дагуулж явахгүй байх нь чухал. Тухайн ангийн хүүхдүүдээс нэг ч хүүхэд халдвар авахгүй байж чадвал таны хүүхдийн анги тасралтгүй танхимаар хичээллэнэ гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал. Хүүхдүүд заавал цагаан хорхой, болон шээсний шинжилгээ өгсөн байна. Цэцэрлэгийн орчинд хүүхдийн шүдийг угаалгахгүй. Гэртээ шүдийг нь угаалгана.

Энэ жил улс орон даяар анх удаагаа цэцэрлэгээ төгсөөд нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн бэлтгэгдсэн байдлыг үнэлж үзэхээр болсон. Эдгээр хүүхдүүд сургуульд суралцахад аль чадвар нь сайн хөгжсөн байна эсвэл илүүтэй анхаарах ёстой зүйл юу байна вэ гэдгийг судлахаар бэлтгэл ажлыг хангасан. Цэцэрлэгийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэхийн зэрэгцээ сургуульд элсэн суралцаж байгаа хүүхдүүд мэдлэг, чадвар хандлагын хувьд ямар түвшинд байгааг тодорхойлно гэсэн үг. Энэ жил нийтдээ 77 мянга гаруй хүүхэд сургуульд орно. Нэгдүгээр ангид элсч байгаа хүүхдүүдийн 30 хувийг судалгаанд хамруулна. Судалгааг есдүгээр сарын 15-наас эхлүүлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл хийнэ. Цэцэрлэгт халдвар гарлаа гэхэд зайн сургалт руу 14 хоног шилжинэ гэдгийг би дээр дурдсан. Тухайн нөхцөлд бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд зориулсан дасгал, ажлын дэвтрүүдийг нарийвчилж боловсруулан хүүхдүүдэд тараахад бэлэн болсон. Мөн бэлтгэл бүлгийн багшид зориулсан зөвлөмжийг багш нарт хүргүүлнэ.

 

237124915_1031482267680887_1083853952133462805_n

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 3 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 11 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 21 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 41 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 42 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 47 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 14 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 34 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top