x

Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчиж, иргэд осолд орох нь нэмэгджээ

Галт тэрэг явж буй үед төмөр зам дээр хүн гарч ирэх эрсдэлтэй, ослын байдал сүүлийн үед ихэсчээ. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчиж иргэд осолд орох нь нэмэгдэж буй талаар УБТЗ ХНН-аас анхаарууллаа. 

Төмөр замын аюултай бүсээр явган зорчигч зөвхөн зөвшөөрсөн гарц гармаар анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх ёстой. Гэтэл галт тэрэг ирж байхад төмөр зам дээр хүн гарах тохиолдол гарсаар байна. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн амь насанд ноцтой эрсдэл учруулж байна. Ийм байдал он гарснаас хойш 30-аад удаа гарчээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүнс трейд” ХХК-ийн автобусны буудлын ойролцоо болон "Залуус" хорооллын урдах төмөр замын гарц, гармын орчим 8 удаа, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван шар, Москва, 1 дүгээр хорооллын урдах төмөр зам дээгүүрх гарц гармын орчим 10 удаа, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар, Мандал, Баянгол сумын нутаг дэвсгэрт 11 удаа гарснаас болж галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон байна. Галт тэрэг явж байхад иргэд төмөр зам дээр гарч ирэх тохиолдол нийт 30 удаа гарчээ.

Галт тэрэг яаралтай тоормос хийсэн тохиолдолд 800-1000 метр явж байж зогсдог байна. Явган зорчигч төмөр зам дээгүүр яаралгүй анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх нь амь насаа эрсдэлээс хамгаална гэдгийг сануулж байна. Хүмүүсийн хөл хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ үед төмөр замын гармаар нэвтрэн өнгөрөхдөө аюултай бүсийн дэглэмийг чанд сахин биелүүлж, анхаарал болгоомжтой зорчихыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс анхаарууллаа. 

УБТЗ-ын хэмжээнд 280 төмөр замын гарам байдгаас 172 нь Улаанбаатарт байдаг. Нийт гармын 202 нь салбар замд байдаг бол Сүхбаатараас Замын-Үүд хүртэл гол замд 78 гарам байдаг. Гол зам дагуу гармын 51 нь автомат хаалттай, 27 нь осол гарах эрсдэл багатай учир ердийн тэмдгээр зохицуулдаг аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 3 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 11 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 41 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 42 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 47 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 14 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 34 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top