x

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Харилцааны ур чадвар” цахим сургалтыг зохион байгууллаа

Аливаа бизнес тэр дундаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тогтвортой, амжилттай явуулахад үйлчлүүлэгч болон байгууллагын дотоод харилцаа, хандлага чухал нөлөө үзүүлдэг. Шинэ үеийн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд хэрэглэгч, үйлчлүүлэгчээс гадна удирдлага ба ажилтан хоорондын эргэх холбоог сайжруулахад чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг болжээ. Ажилтан, удирдлагын харилцаанд анхаардаг байгууллагуудын туршлагаас харахад харилцаа, хандлагын сургалтыг дотооддоо тогтмол явуулах, ажилчдаа сонсох өдрийг зохион байгуулах болон шинэ санаа, санаачилгыг дэмжих бодлого баримтлах гэх мэт олон аргаар байгууллагын харилцаа, уур амьсгалыг сайжруулж байна.

Харилцаа, хандлагыг чухалчилж үздэг болсон өнөө үед Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб хамтран “Харилцааны ур чадвар” сэдвээр ээлжит цахим сургалтаа 2021.08.06-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Бидний зохион байгуулсан сургалтад Монголын бизнесийн салбарт манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөллүүд оролцож, үйл ажиллагаагаа амжилттай хөгжүүлэхэд харилцаа, хандлага хэрхэн нөлөөлдөг талаар харилцан санал солилцсон юм. Энэ удаагийн сургалтад “Полиси” төвийн Ахлах сургагч Г.Эрдэнэгэрэл ментор багшаар уригдаж оролцлоо. Тэрээр сургалтын дундуур хичээлийн сэдэвтэй холбоотой даалгавар, үр дүнг хамтран ярилцаж, асуудлыг хэрхэн шийдэх арга замуудыг зааж өгсөн нь арга хэмжээг улам сонирхолтой болгож байлаа.

Энэ үеэр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн зүгээс “Бизнес эрхлэгч эмэгтэй” хэмээх тодорхойлолтыг албан ёсоор холбогдох хуульд тусгахаар ажиллаж байгаа тухай таатай мэдээг бидэнд дуулгасан юм. Хуульд энэхүү тодорхойлолтыг оруулснаар Төр болон олон улсын байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг, төсөл, хөтөлбөрүүдийн тоо нэмэгдэж, илүү хүртээмжтэй болох давуу талтай.

Харин Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийг харилцагчдадаа олгож эхлээд байна. Та “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний...
Top