x

Авто замын ажлуудыг хугацаанд нь дуусгахыг гүйцэтгэгч байгууллагуудад үүрэгдэв

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, орлогч дарга Г.Баттогтох болон холбогдох мэргэжилтнүүд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өргөтгөн шинэчилж, шинээр барьж байгаа зарим авто зам дээр ажиллалаа. 

Энэ үеэр зам барилгын ажлыг чанартай, түргэн шуурхай гүйцэтгэн, гэрээт хугацаанд нь хүлээлгэж өгөхөд тулгарч байгаа саад бэрхшээлийг шийдвэрлэх, удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг гүйцэтгэгч нарт үүрэг болгосон юм.

Гүйцэтгэгч нар шинээр барьж байгаа хороолол доторх холбоос авто замын барилгын ажлууд газар чөлөөлөлтийн асуудлаас болж удаашралтай байгааг хэлж байлаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15, 16-р хорооны 1.6 км авто зам, 36 метр урт гүүр барих ажлын трасст 99 нэгж талбар өртсөнөөс 15 нэгж талбарыг чөлөөлсөн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны 0.7 км явган замын нөлөөлөлд хоёр айлын хашаа өртсөн.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан барилгын ажлын нөлөөлөлд өртөөд байгаа талбаруудыг холбогдох дүүрэг, нийслэлийн газар зохион байгуулах албадтай хамтран шийдвэрлэж, авто замын бүтээн байгуулалтын ажлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Цэргийн амралтаас хойш үргэлжлэх нэг км, Санзайн 2.6 км авто зам нь уулын ус орж ирэх эрсдэлтэй тул ус зайлуулах хоолойн ажилд онцгой анхаарч ажиллахыг анхааруулав. Мөн гүйцэтгэгч байгууллагуудад зам барилгын ажлаа гэрээт хугацаандаа гүйцэтгэж дуусгахыг  үүрэг болгосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top