x

Монгол улс халдвараас сэргийлэх, дархлаа дэмжих бэлдмэл үйлдвэрлэж эхэллээ

Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээж халдвараас сэргийлэх, дархлаа дэмжих бэлдмэл (иммунглобулин) үйлдвэрлэж эхэллээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан 2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр”-т өнгөрсөн 6 сард очиж ажиллахдаа үйл ажиллагааг нь сэргээх шийдвэрийг гаргасан аж.

Тэрээр энэ талаар “Вакцины хяналтын үндэсний лаборатори, биобэлдмэлийн үйлдвэрлэлээ сэргээхгүйгээр аливаа халдварт өвчинтэй тэмцэх нь өрөөсгөл” юм гэж онцлон тэмдэглээд анагаах ухааны эмчилгээний биобэлдмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бүх талын дэмжлэг үзүүлснээр өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “халдвараас сэргийлэх, дархлаа дэмжих” биобэлдмэл болох “хүний хэвийн иммуноглобулин”-г дотооддоо үйлдвэрлэхээр болжээ.

Өнөөдөр НЭМҮТ-ийн дэргэдэх Биобэлдмэлийн үйлдвэрт хепатит, томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг вируст, стафилакокк, менингококк зэрэг бактерийн гаралтай өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх, эмчлэх, дархлаа сэргээх үйлдэлтэй булчинд тарьж хэрэглэдэг иммунноглобулиныг үйлдвэрлэж, туршилт, чанарын хяналтын шинжилгээ хийгдэж байгаа тухай мэдээллийг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга, Анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Б.Ичинхорлоо нар Шадар сайдад хүргэлээ.

“Хүний хэвийн Иммуноглобулин” нэртэй үйлдвэрлэх тус бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлсэн тохиолдолд Биобэлдмэлийн үйлдвэр нь 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 1,500-3,000 хүн тунгаар үйлдвэрлэх боломжтой аж.

Иммуноглобулин хэмээх уургийн бэлдмэлийг ковидын халдварын хүндэвтэр шатны эрт үеийн эмчилгээнд хэрэглэх нь халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс сэргийлдэг болохыг олон орны судалгаа харуулж байгаа бөгөөд ДЭМБ-аас коронавирүсийн халдварын үед хэрэглэж болно гэж эмчилгээний удирдамждаа заасан байна. Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг урьд нь халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан арвин туршлагатай.

Тиймээс дээрх туршлагад тулгуурлан монгол хүний биеийн онцлогт тохирсон уг бэлдмэлийг шинэ технологиор үйлдвэрлэн эмчилгээнд хэрэглэхээр бэлтгэж байгаа нь Ковид-19 халдвараар хүндэрч нас барахаас, нянгийн хоёрдогч халдвараас сэргийлэх, вирусийн эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээх боломжтойг судлаачид онцолж байна. Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр ижил төрлийн импортын бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авах зардлыг бууруулан, гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгах боломжтой аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top