x

PCR шинжилгээний хариуг цагийн дотор гаргах бичил лабораторийг танилцууллаа

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа, Биотехнологи, Инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо болон БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал Ли Кён Мин нарыг хүлээн авч уулзлаа.  

“К2ЛБИО” байгууллагын захирал короновируст халдвар /КОВИД19/-ыг илрүүлэх бичил лабораторийг Монгол Улсад байгуулах саналыг танилцуулав. Тус лаборатори нь ПГУ шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд 15 минутаас нэг цагийн хугацаанд 340 сорьцыг шинжлэн хариу гаргах чадвартай, вирусын мутаци болох альфа, дельта зэрэг хувилбарыг ялган таних зэрэг олон давуу талтай ажээ.

Энэхүү бичил лаборторийг эхний удаад Чингис хаан олон улсын нисэх буудал, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хилийн боомт, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд байршуулан, зорчигч, иргэдээс шинжилгээ авах, мэдээллийн нэгдсэн сүлжээ үүсгэх боломжтой гэж доктор Ли Кён Мин хэллээ.

Мөн ковидын халдвараас урьчилсан сэргийлэх, вирусыг устгах, өвчлөлийг эдгээх үйлчилгээтэй, БНСУ-д үйлдвэрлэсэн биологийн идэвхит бүтээгдэхүүний дээжээс Монгол Улсад хандивлах, цаашид худалдааны гэрээ байгуулах саналтай байгаагаа тэрээр уламжилав.

Шадар сайд С.Амарсайхан, “БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагыг УОК-той хамтран ажиллах гаргасанд талархлаа илэрхийлээд бичил лабораторийг аль болох богино хугацаанд суурилуулахад анхаарч ажиллана гэлээ.

“Лабораторийн хувьд сорьцод хийх шинжилгээ нь чанар стандартын шаардлага хангасан, дэлхийн болон олон улсын байгууллага хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

Сорьцоос ковидыг алдалгүй тогтоож байна уу, мутацийг ямар хэмжээд илрүүлэх вэ гэдгийг манай мэргэжлийн байгууллагуудтай хамтран туршилт хийж, үр дүнгээ ойрын хугацаанд танилцуулах хэрэгтэй. Хэрэв үнэхээр алдаа мадаггүй ажиллаж байгаа бол бид хамтын ажиллагаагаа эхлүүлнэ. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, НЭМҮТ бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана” гэж Шадар сайд хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top