x

Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна

Наймдугаар сарын 3-нд орсон борооны улмаас Яармаг орчмын зам дээр уулын ус түрэн орж, үерийн ус тогтсон. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын амны хөндийгөөс их хэмжээний ус авто зам руу урсан оржээ.

Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлох, шаардлагатай арга хэмжээг авахаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан болон Геодези, усны барилга, байгууламжийн газрын орлогч дарга З.Бямбажав нар газар дээр нь ажиллалаа.

Яармагийн замд ус зайлуулах шугам тооцоо, судалгааны дагуу хийгдсэн боловч уулын ус түрж орох, гуу жалга, шуудууг хааж, барилга, байгууламж барьснаас үүдэн усны голдирол өөрчлөгдөн, зам руу  хальж орж байгаа нь ийнхүү ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлжээ. 

Иймээс үүссэн үерийн 160 тонн гаруй усыг гурван автомашинаар соруулан ажилласан байна. Өнөөдрийн байдлаар үерийн усаар дамжин ус зайлуулах хоолойд орсон хог, шороог цэвэрлэн, зам дээр тогтсон шаврыг зайлуулах ажлыг гүйцэтгэж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын орлогч дарга З.Бямбажав “Улаанбаатар хотын хэмжээнд Геодези, усны барилга, байгууламжийн газрын хариуцдаг 156 км орчим ус зайлуулах суваг, далан бий. Энэ удаагийн Яармагийн зам дээр үүссэн үерийн ус тус 156 км далан сувгийг сэргээн засварлах, шинээр нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг  харууллаа” хэмээн хэлсэн бол Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Үер усны далан, шуудууг шинээр хийх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хийхээр төлөвлөж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд байнгын бэлтгэлтэй байж, урьдчилан сэргийлэх тооцооллуудыг гаргаж ажиллана” гэлээ.

Мөн аж ахуй нэгж, байгууллагууд үерийн далан, шуудуу хааж барилга, байгууламж барихгүй байх, барилгын ажил эхлүүлэхээсээ өмнө үер усны далан, суваг, шуудууг нэн тэргүүнд байгуулж байх шаардлагатайг албаныхан анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 9 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 17 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 26 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 47 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 48 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 53 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 20 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 40 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top