x

“Ачтан” эмнэлгийн хашааг нурааж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан “Ачтан” эмнэлгийн хашааг албадан буулгажээ. 

2020 оноос эхлэн нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх шаардлага тавьсан хэдий ч “Эмнэлгийн стандарт ийм байх ёстой учраас буулгах боломжгүй” гэх тайлбарыг өгч байсан байна. 

Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Баянгол дүүргийн зургадугаар хороо, “Ачтан” эмнэлгийн урд талын асфальтан замаас 57-р байр хүртэлх авто замын шинэчлэлт, засварын ажил хийж байгаа. Энэ нь 2020 оноос хойш он дамжин хийгдэж байгаа ажил юм. Уг замын дагууд “Ачтан” эмнэлэг болон “Selena travel” гэх хоёр хуулийн этгээдийн газар өртсөн. Бид энэ аж ахуй нэгжүүдтэй хуулийн дагуу эзэмшиж байгаа газар дээр нь хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байдаг.

Тухайн аж, ахуй нэгжүүд өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, янз бүрийн шалтгаан хэлдэг.

Тухайлбал “Ачтан” эмнэлэг гэхэд “Бидний эмнэлгийн стандарт, норм, дүрэм байдаг. Хоёр, гурван орц, гарцтай байх ёстой. Эмнэлгийн хог хаягдал гаргадаг хэсэг заавал тусдаа байх ёстой. Тийм учраас буулгах боломжгүй” гэж хэлээд хэлэлцээрт хүрдэггүй. Энэ газар бол энэ компанид өмчлүүлээд өгчихсөн газар биш.

Төрийн өмчийн газрыг тодорхой хугацаа, зориулалттайгаар эзэмшиж байгаа. Тиймээс нийтийн эрх ашгийн үүднээс зам хаасан хэсгийг албадан буулгаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 9 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 17 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 26 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 47 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 48 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 53 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 20 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 40 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top