x

Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хосолсон хэлбэрээр эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийг цахим болон танхимын хэлбэрээр эхлүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээллээ.

Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх мэдээлэл хийж, үүрэг даалгавар авлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс бусад орны адил сургуулиа хаасан. 2019-2020 оны хичээлийн жилд нийт хичээлийнхээ 47 хувьд хаалттай байсан. 2020-2021 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх 62-68 хувийн боломжоо бид алдсан байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх боломжийнхоо 60 хувийг алдсан байна. 

НҮБ-ын Юнескогоос гаргасан зөвлөмжөөр цар тахлын үед сургууль цэцэрлэг хаасан нь ганцхан сурлагын хоцрогдолд оруулах биш давхар сэтгэл санааны хямрал нүүрэлсэн он жилүүд болсон гэсэн дүгнэлтийг хийсэн.

Өнгөрсөн хоёр хичээлийн хугацаанд зурагт, интернэтгүй 185 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Үүнээс гадна 470-500 мянга орчим хүүхэд хичээлийн бодитой хохиролд орсон гэсэн судалгаа байна. Иймээс бид энэ хичээлийн шинэ жилийг Есдүгээр сарын нэгнээс эхэлж тодорхой үе шаттайгаар танхимын болон танхимын бус хослуулсан хэлбэрээр нээх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байна.

Цэцэрлэгийн 4, 5 настай хүүхдүүд Есдүгээр сарын 1-нээс эхлээд танхимын болон танхимын бусаар ЕБС-тай адил эхлүүлнэ. Тав хоног танхимаар хичээлдээ ирнэ. Тав хоног гэртээ байж цахимаар хичээлээ хийгээд явна" гэлээ. 

Мөн тэрээр "Цар тахлын хууль хэдийгээр үйлчилж байгаа ч Үдийн цай хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Уржигдар 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top