x

ОБЕГ: Иргэд усанд осолдсон дуудлага ирсээр байна

Өнгөрсөн хоногт ОБЕГ-аас усны осолтой холбоотой дараах дуудлагыг хүлээн авч, эрэн хайх, аврах ажиллагаа явуулсан байна.

  • Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Улаанбаатар хотын харьяат 7 хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б/39 настай, эрэгтэй/-ыг 08.02-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 

  • 1 дүгээр бүлэг: Тус сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газраас “Хар бухын гол”, “Туул гол нийлсэн бэлчир” гэдэг газар хүртэл 40 км-т завиар, 3 метрийн гүнд 5 удаа  шумбалт хийж, 

  • 2 дугаар бүлэг: Их-Агт газраас Уухай гэдэг газар хүртэл 20 км-т завиар урсаж, 3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, 

  • 3 дугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас Уухай гэдэг газар хүртэл голын хойд эргээр 10 км-т явганаар, 

  • 4 дүгээр бүлэг: Их-Агт гэдэг газраас Уухай гэдэг газар хүртэл голын урд эргээр 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн  20:40 цагт түр зогсоосон. 

Өнөө өглөө 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлж Үндэсний аврах бригадын алба хаагчид мөн өдрийн 21:10 цагт очиж хоносон.       

Өмнөговь аймгийн Булган сумын Булган багийн “Булган булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 1 км-т/ Иргэн Б тогтоол усанд унаж живсэн тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 95 км замыг туулан 14:00 цагт очиход Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат иргэн Б /19 настай, эрэгтэй/-ын цогцсыг тогтоол усны баруун хойд эргээс 3 метр, 4 метрийн гүнээс гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд:

-Иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

-Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 13 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 21 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 30 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 51 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 52 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 57 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 24 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 44 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top