x

Коронавируст цар тахлын үеэрх хүний эрхийн зөрчлийн эсрэг #ЭрхээЭдэлье аян эхэллээ

Монгол Улсад коронавирус цар тахлын эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш гадаадад байгаа иргэдээ татан авах, олон улс болон дотоодын иргэдээс цугласан хандив тусламжийг зүй зохистой захиран зарцуулах зэргээр төрийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлага ч, эрх хэмжээ ч нэмэгдсэн.

Гэвч энэ хугацаанд иргэд Үндсэн хууль болон Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бусад хуулиар олгогдсон эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн тохиолдол цөөнгүй бий.

Энэ талаар Монгол Улсад Ковид-19 цар тахлын үед хүний эрхийг хангах тухай НҮБ-ын мэдэгдэлд “Дэлхий даяар нүүрлэж буй эрүүл мэндийн хямрал бол хүний эрхийн хямрал юм” хэмээн онцолсон нь бий. 

Тэгвэл Монгол Улсад түгээмэл ажиглагдаж байгаа хоёр гол асуудлаар өмгөөллийн “Фиделитас Партнерс” ХХН-ийн хуульч нар “Нээлттэй нийгэм” форум, “Эмнести Интернэйшнл Монголиа” болон “Криминал” хууль, хүний эрхийн радио FM 107.0 нарын дэмжлэгтэйгээр “Эрхээ эдэлье” нөлөөллийн ажлыг эхлүүлээд байна.

Эрхээ эдэлье аян нь хоёр үндсэн агуулгын хүрээнд үргэлжилнэ.

Тухайлбал,

  • Ковид19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах буюу гадаад улсаас эх орондоо эргэж ирсэн иргэдийг үндэслэлгүйгээр 21 хоног тусгаарласан явдал
  • Мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах буюу Ковид19 цар тахлын үеийн хандив, тусламжийн шилэн дансны хөтлөлтийн нөхцөл байдал

Энэхүү аяны хүрээнд хуулиар олгогдсон эрхийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, зөрчигдсөн үед түүнийг танин мэддэг болох дадал суулгах, цаашлаад хуулийн дагуу өөрсдийн эрхээ сэргээлгэх боломжийг мэддэг болгоход чиглэсэн нөлөөллийн сошиал медиа аян мөн зохион байгуулагдах юм. Энэхүү аяныг Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ, Positive Dadal багийнхан хамтран хэрэгжүүлж байна.  

Та бүхэн захиргааны хууль бус шийдвэрээс шалтгаалан өөрийгөө хохирсон гэж үзэж байгаа бол эсвэл энэхүү санаачлагыг дэмжиж байвал Fidelitas Partners фэйсбүүк хуудсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, аянд нэгдээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (185.15.21.75)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 16 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 34 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 54 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 55 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 0 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 47 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top