Улаанбаатар хотод өнөөдөр суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8050 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Мөн нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар илрүүлэх PCR шинжилгээний зургаан цэг өнөөдрийн 09:00-12:00 цагт ажиллах юм байна.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.