x

"XVI зууны Английн гол сайдын амьдарч байсан 58 тасалгаатай тансаг байшин"

Английн төрийн зүтгэлтэн тансаглалаас холдож чадаагүй нэгэн байв.

Түүхчид XVI зууны тюдорын үеийн VIII Генрих хааны гол сайд Томас Кромвель гэх хүчирхэг бөгөөд азгүй зүтгэлтний амьдарч байсан  харшын зураг төрхийг гаргаж чаджээ.

Лондон хотын Austin Friars гэх түүхэн байранд байрлаж байсан тансаг байрны зургийг шинэ судалгааны үндсэн дээр маш нарийн детальтайгаар бүтээн үзүүлжээ.

Эксетерийн их сургуулийн доктор Ник Холдер захидал баримтууд, түрээсийн гэрээ, асуулга ба тооллогын жагсаалтыг судлан 1530-аад оны Лондоны “хамгийн их сэтгэгдэл төрүүлэх хувийн байрны” бүрэн төрхийг гаргаж чаджээ.

Түүний олдвор нь зураач Питер Урмстонд хүчтэй сэтгэгдэл төрүүлэн тэр баримтын дагуу  уг ордны давхрууд, 58 өрөө тасалгаа, теннисийн корт, боулингтай том цэцэрлэг, үйлчлэгч нарын амьдардаг чердакийн хамт зургийг нь гаргасан байна. Шилтгээнд хэд хэдэн гал тогоо, зочны өрөө, оффис, дарсны зоорь, том мөргөлийн сүм зэрэг бүгд байв.

Зоогийн газрын эзэн ба шар айраг нэрэгчийн хүү Томас Кромвель 1533 оноос засагт сан хөмрөгийн канцлер болон гарч ирээд 1534 оноос хааны гол зөвлөх болжээ. Тэрээр английн өөрчлөлт шинэчлэлийн гол үзэл сурталч бөгөөд англикан үзэл баримтлалыг үндэслэгч нарын нэг байжээ.

Nick Holder Ордны дотоод байгуулалтын схем

Нууц зөвлөлийн 1540 оны хуралдаан дээр улсаас урвасан ба тэрслүү үзэлтэн гэж буруутган Кромвелийг баривчилжээ. Кромвелийг найдваргүй нөхөр гэж түүний өрсөлдөгчид герцог Норфолк Томас Говард епископ Стивен Гардинер хоёр VIII Генрих хаандаа итгүүлж чадсан ба Кромвелийг 1540 оны Долдугаар сарын 28-нд цаазалжээ.

Кромвелийн үхлийн дараа 1543 онд уг байшинг худалдан авсан худалдааны бүлгийн Drapers 'Company компанийн архивт хадгалагдан үлдсэн “үнэ цэнэтэй” баримтуудын буянаар уг шилтгээний сэргээн зургийг нь бүрэн гаргах боломжтой болсон байна.

Шилтгээн 1666 оны Лондоны их түймэрт нэрвэгдэн сүйрсэн ба одоо түүнээс юу ч үлдсэнгүй. Ийм шилгээн нь Тюдорын үеийн ердийн католик жентельмены байшин байсан гэж мэргэжилтнүүд тэмдэглэжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top