x

АШУҮИС-ийн гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлд хийж байгаа ногоон байгууламжийн ажлын явцтай танилцлаа.

Тухайлбал, АШУҮИС-ийн гадна 10 хүрэхгүй машин зогсдог, эвдэрч, хуучирсан талбай байсан газар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.

Тус бичил цэцэрлэгт хүрээлэнд 50 нарс, 25 гацуур, 216 гоёлын бут, сөөг, 1,600 хайлаас буюу 70.5 метр урт ургамлан хашлага тарьжээ. Мөн 1,160 ам метр талбайг зүлэгжүүлж, 460 ам метр явган хүний зам тавьсан байна.

Түүнчлэн гэрэлтүүлэг, сандал, хөшөө гэх мэт бүтээн байгуулалтын ажил хийжээ.

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Манай сургуулийн багш, ажилтан, оюутнууд ийм ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болсондоо баяртай байна. Нийслэлийн удирдлагуудад энэ ажлыг дэмжиж, бодит үйл хэрэг болгосонд талархал илэрхийлье” гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2020-2024 онд найман ам метр болгохоор тусгасан. Энэ хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өргөтгөх, шинээр бий болгох ажлууд хийж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд эмнэлгийн байгууллагуудын гаднах орчныг тохижуулж байгаа. Энэ хүрээнд 23 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын гаднах талбайг иж бүрэн тохижуулж байна. Энэ жил АШУҮИС, хоёрдугаар эмнэлэг, Монгол-Японы эмнэлгийн гаднах талбайг тохижууллаа” гэв.

Хотын дарга Д.Сумъяабазар ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд нийслэлийн удирдлагуудын зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгааг энэ үеэр онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 14 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 22 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 31 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 52 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 53 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 58 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 25 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 45 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top