x

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд НЭМГ-ын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, нийслэл болон НЭМГ-ын удирдлага, харьяа байгууллагын дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төв, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Үйл ажиллагааны эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж УИХ-ын гишүүдийг нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг сонсож байгаад талархал илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “УИХ-ын зүгээс эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлсэн. Гэвч энэ ажил удаашралтай, мөн эмч, ажилтнуудын цалин хүрэлцээгүй байгаа талаар гомдол гаргасан тул Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нийслэл төдийгүй орон нутагт ажиллаж, намрын чуулганд асуудлыг танилцуулна” хэмээн хэлсэн бол УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут “Ажлын хэсэг байгуулагдаад хоёр дахь удаагийн уулзалтаа НЭМГ-т хийж байна. Эрүүл мэндийн салбарын ажлын ачаалал, цалингийн асуудал сөхөгдөж байгаа. Бид үр дүнтэй ажиллахаар төлөвлөж, цаашид эрүүл мэндийн салбарын бүх ажилтан, албан хаагчтай уулзана. Ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байгааг сонсоно. Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ажиллана. Ингэж байж нөхцөл байдал, эрүүл мэндийн холбогдох хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийнэ” гэв.

НЭМГ-ын бүтэц, хөрөнгө оруулалт, тулгамдаж байгаа асуудлын талаар тус газрын дарга Б.Бямбадорж УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, НЭМГ-ын харьяанд дүүргийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллага ордог. Тэдгээрт 7700 орчим эмч, ажилтан ажилладаг.

Энэ үеэр эрүүл мэндийн салбарынхан эрх зүйн орчин сайжирч байгаа хэдий ч санхүүгийн асуудал хүндрэлтэй хэвээр байгааг хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top