x

Д.Ганбаатар: Морин тойруулгын талбай барих гэж байхад талбайг нь газрын наймаачид булаацалдаад байх юм

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар Монголд морин тойруулгын хүрээлэн барих гэж буйгаа олон жилийн өмнө хэлж байв. Тэрээр өөрийн цахим хуудаснаа дараах хүсэлтийг бичжээ.

Тэрээр “Монголчууддаа морин тойруулга барьж өгөх гээд олон жилийн турш олон тэрбум төгрөг зарцуулаад явж байна. Сүүлийн араваад жил газрынх нь эрхийг цуцалж хаяад, нэг бол зогсоолыг нь бусдад өгчихөөр үнэхээр амаргүй байна. Энэ бол зөвхөн уяачдын асуудал биш ээ. Морьтон Монголчуудаа морин тойруулгатай болгож, Улаанбаатарчууд, хүүхэд залуусаа очиж цагаа өнгөрөөдөг нэг сайхан газартай болгох гэж хичээж байгаа юмсан. Морин тойруулга бол олон нийтийн газар шүү дээ. Зогсоолгүй морин тойруулга байна гээд төсөөлөөд үз дээ.

Өнгөрсөн хавар хотын дарга Д.Сумъяабазар, газрын албаны болон бусад дарга нартай уулзхад “Энэ газарт барилга барилгүй, морин тойруулгын ажил эхлээд явж байгаа нь сайн байна аа. Зөвшөөрөлгүй, хууль бусаар алдагдсан газрыг нь хууль журмынх нь дагуу буцаан олгоно” гэж хэлсэн. Сүүлийн хоногуудад газрын наймаачид энэ газар дээр барилга барих гэж улайрч байна. Яах ёстой юм бэ. Нэг бол олон нийтийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрууд руу дайрдаг, эсвэл сонгодог морин уралдааныг хөгжүүлэх, цаашлаад аялал жуулчлалын салбарт асар чухал нөлөөтэй энэ морин тойруулгад хөрөнгө, сэтгэлээ гаргаад явсаар байхад дайрсаар л байх юм аа. Энэ олон газрын наймаачидтай байнга ингэж маргах хэцүү байна. Хууль журмынх нь дагуу зогсоолын газрын эрхийг сэргээлгэмээр байна. Яасан дээр вэ. Та бүхэн зөвлөөч” гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top