x

Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон албаны хүмүүс Баянгол дүүргийн 20, Сүхбаатар дүүргийн гурав, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй байдал болон бусад шалтгааны улмаас удаашралтай буюу зогсонги байдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн 14 барилга байгаа юм.

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 240 хүүхдийн хүчин чадалтай 34 дүгээр цэцэрлэгийн барилга 2018 онд баригдаж, барилгын ажил 96 хувьтай байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Учир нь барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Бизнес фокус” ХХК төсвөөс давсан санхүүжилт хэрэгтэй гэсэн тайлбар өгчээ. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 500 гаруй хүүхэд байдаг ч өмнөх жилүүдэд 47 дугаар цэцэрлэгт хамрагдаж иржээ. 34 дүгээр цэцэрлэгийн тоглоомын талбай болон автомашины зогсоол зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг цэцэрлэгийн эрхлэгч Л.Батхуяг танилцуулав.

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах 54 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 2017 онд баригдаж эхэлсэн ч барилгын явц 90 хувьд хүрээд зогсжээ. 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Тералинк” ХХК ажилласан боловч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байгаа юм. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 250 хүүхэд харьяалагддаг. 54 дүгээр цэцэрлэгийн үндсэн барилга 1984 онд ашиглалтад орсон, хуучны барилга юм. Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 24 цагийн хоёр бүлэг нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн хашаанд байгаа тоосгон 30 гараашийг буулгахгүй бол хүүхдүүд гэмтэх нөхцөл үүсээд байгаа аж.

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын V сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “ПГС” ХХК ажилласан, барилгын явц 85 хувьтай байна. Тус сургууль нийт 3300 гаруй сурагчтай бөгөөд өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас III, IV ангийн зургаан бүлгийн 320 хүүхэд Хөдөлмөрийн дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэх болоод байгаа юм. 540 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахаас гадна сургуулийн орчмын туслах замыг нээх шаардлагатай байгааг сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн танилцуулсан. Учир нь тус сургууль гурван автобустай бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхэд эдгээр автобус зогсох талбайгүй болоод байгаа гэлээ. Сургуулийн үндсэн барилга 1957 онд ашиглалтад орсон. НМХГ-аас 2019 онд тус барилгад сургуулийн үйл ажиллагаа явуулахыг зогсоох дүгнэлт гаргасан байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн эдгээр барилгыг түргэн хугацаанд ашиглалтад оруулах чиглэл барин ажиллахыг холбогдох байгууллагуудад анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 26 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 34 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 43 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 4 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 5 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 10 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 37 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 57 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top