x

Анцгар Маэйр: Монгол цэргүүдийн мэргэжлийн ур чадвар, сахилга батыг бахархан хүндэтгэж байна

Шийдвэртэй дэмжлэг ажиллагааны Хойд бүсийн командлагч, Бригадын генерал Анцгар Маэйрээс захидал иржээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм дэслэгч генерал аа,

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа дуусгавар болох цаг хугацаа дөхсөн энэ үед Афганистан Улсын хойд бүсэд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэсэнд туйлын их талархаж байгаагаа танд мэдэгдэж буйг минь хүлээн авна уу.

Миний бие Афганистан дахь “Сургах-зөвлөх-туслах командлал буюу TAAC“-ыг 2020 оны Наймдугаар сараас хойш удирдаж байна. Уг командлалыг удирдсан цагаас хойш Монгол цэргүүдийг бодитоор нь, дэргэдээс нь харах боломж олдсон бөгөөд танай цэргүүдийн мэргэжлийн ур чадвар, сахилга батыг бахархан хүндэтгэж байна.

Танай цэргийн алба хаагчид Мармал баазын фронтын шугамд ажиллаж, үндсэн шалган нэвтрүүлэх хаалгыг хамгаалах үүрэг хүлээн, хариуцлагыг бүрэн ухамсарлан алба хааж байсан. Таны цэргүүд манай командлалын бие бүрэлдэхүүн дундаас үнэхээр мэргэжлийн ур чадвар, байлдааны бэлэн байдлыг хангах болон тухайн оногдсон үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг байдлаараа хамгийн шилдэг нь байж, өндөр жишиг тогтоож чадсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өөрийн улсын болон Зэвсэгт хүчнийхээ үлгэр жишээ төлөөлөл болж чадсан.

Афганистаны Хойд хэсэгт бидний үүрэг гүйцэтгэлтийн нэгэн чухал хэсэг байж чадсан таны болон таны цэргүүдийг хичээл зүтгэл, оролцоог бид өндрөөр үнэлж байна.

Цаашид манай хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагаа нь ажиллагааны газар оронд хамтран үүрэг гүйцэтгэж байсантай адил хэмжээнд маш ойр дотно, үнэ цэнэтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Таныг хүндэтгэсэн,

Командлагч, Бригадын генерал Анцгар Маэйр

Эх сурвалж: ЗХЖШ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 28 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 36 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 45 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 6 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 7 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 12 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 39 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 59 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top