x

С.Амарсайхан: Төрийн хяналт, шалгалтыг шинэ түвшинд гаргахад хууль эрхзүйн шинэчлэл чухал

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж болоод хүнсний аюулгүй байдал, барилгын материалын чанар, стандартыг хангуулах, барилга байгууламжийн паспортжуулалт болон Мэргэжлийн хяналтын байгууллагад нэвтрүүлж буй дижитал шилжилтийн явц зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллаж, тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцон, гарц шийдлийг хэлэлцлээ.

Барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Мэргэжлийн хяналтын eрөнхий газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хяналт шалгалт хийхэд 2021 онд БНХАУ-аас импортоор оруулж ирэн худалдаж байсан арматур төмөр жин тонндоо хүрэхгүй, стандартын шаардлага хангахгүй байжээ. Иймд 759,5 тн арматурыг зах зээлээс эргүүлэн татаж, барилгын даацын бүтээцэд хэрэглэхийг хориглож хашаа, замын ажилд хэрэглэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн БНХАУ-аас импортлосон цементийн хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон тул 914,7 тн цемент болон сав баглаа боодлын битүүмж алдагдаж хатсан 24,9 тн будаг, чанар стандартын шаардлага хангахгүй 172,3 мянган ширхэг тоосгыг зах зээлээс эргүүлэн татаж устгажээ.

Хүнсний аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 2021 оны эхний 6 сарын байдлаар хэрэглэх болон хадгалах хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй 1925, хаяг шошгын зөрчилтэй 486 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж устгалд оруулсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шадар сайдад уламжиллаа. Ялангуяа барилгын материалын чанар стандартыг хангуулах тал дээр лабораториудын хүрэлцээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортлогч, импортлогч талуудын чиг үүргийг тодорхой тусгасан, чанар стандартын асуудлаарх хууль эрх зүйн орчинг сайжруулах нь нэн түрүүнд шаардлагатай байгааг салбарынхан хэлж байлаа. Хууль эрх зүйн орчны шинэчлэл нь мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн чухал байгаа бөгөөд Төрийн хяналт, шалгалтыг орчин үеийн эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурлан шинэ түвшинд гаргах, цахим шилжилтийн бодлогыг бодитой хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх тул энэ чиглэлээр Засгийн газар, УИХ-ын түвшинд асуудлыг тавьж шийдүүлэхэд онцгойлон анхаарахаа Шадар сайд энэ үеэр мэдэгдлээ.

Тэрбээр хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа эргэлтийг хөнгөвчлөх зорилготой АХБ-ны төслийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг боомт, Дархан-Уул аймгийн МХГ-ын лабораторийн барилга, Алтанбулаг боомтод хилийн хорио цээрийн байгууламжийг 2022 онд багтаан ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Мөн Цар тахлын амаргүй цаг үед мэргэжлийн хяналтын байгууллага хувийн хэвшлийнхэн, иргэд, аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх чиглэлд зөвлөн тусалж ажиллах шаардлагатай байгааг мөн үүрэг даалгавартаа онцолсон юм гэж Шадар сайын ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 27 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 35 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 45 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 5 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 6 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 11 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 38 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 22 цаг 58 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top