x

О.Гүндэгмаагийн охин: Олимпод оролцож буй тамирчид өөрсдөө Ялагчид нь юм

"Токио-2020" олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр хийн гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа өрсөлдөж, 30 дугаар байрт орсон билээ.

Түүний үзүүлсэн энэ амжилтад зарим хүн сэтгэл дундуур сэтгэгдэл бичиж байна.

Харин О.Гүндэгмаагийн охин Соёл-Эрдэнэ түүнд хаяглаж бичсэн олны сөрөг сэтгэдлийн хариуд сэтгэгдлээ бичлээ.


Тэрээр "Миний ээж биднийхээ Олимпийн аварга нь шүү дээ! Тэмцээн нь дуусаагүй байгаа ба түүнийгээ ч ээж минь батлан харуулах болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү их наадамаас медаль хүртсэн нь л мундаг тамирчин гэгддэг бол үгүй юм. Оролцож буй тамирчид нь өөрсдөө Ялагчид нь юм. Эрхийг нь авах гэж ямар их хөдөлмөр, хөлс, зүтгэл гардаг гэдгийг тамирчдын ар гэрийхэн, ойр дотных нь хүмүүс л мэдэж, хүндэлдэг нь харамсалтай.

Хүмүүний их наадамд оролцохоор явсан тамирчдаа авсан ч, алдсан ч дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Харин хэл амаа билүүдэхээр зэхэж буй хөнөөлт үгстэй зарим нийтлэгч, шүлсээ цацруулагчдаа та нараас гуйя! Хэдий ээж минь бидэн шиг бусдын үгс-д анхаарал хандуулдаггүй ч, үр хүүхдүүд бидэнд та бүхний бичиж буй энэ муухай сөрөг үгс маш эмзэг байдаг юм. Өчнөөн зуу зуун тэмцээний дараах сонингийн гарчиг, Вебсайтуудын мэдээллүүдийн гарчигуудыг уншихад л, ээжийнхээ өмнөөс даанч их гомдох юмдаа. Ээж минь ийм үгсийг хүртэх гэж өдий болтол Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсаар ирээгүй билээ. Амжилт гаргасан ч, гаргаагүй ч, тэмцээнд оролцоод ирж л байгаа бол, оролцоод ирж байгаа нь л тэдний Амжилт! Тамирчдаа битгий ялгаварлаач!

Миний хайрт ээж О.Гүндэгмаа нь энэхүү их наадамд  долоо дах удаагаа оролцож буй нь бид бүхний бахархал билээ. Ээж минь олон ч тэмцээнээс алт, мөнгө, хүрэл хүртэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа 30-иад жил дуурсгаж ирлээ. Ээж минь медаль хүртэн ирэх бүртээ та бүхний бахархалт сайхан тамирчин, харин медалийн тавцанд зогсолгүй ирэх бүрт хэлж болох бүхий л муу муухайгаар хэлэх юм. Харин бидний хувьд, ээж минь, хамгийн шилдэг тамирчин, Хамгийн Сүпер ЭЭЖ.

Миний ээж, охиноо төрүүлээд удаагүй нялх биетэй байхаасаа л маш их тэвчээр, хөдөлмөр гарган, Анхны Олимп доо 1996 онд оролцсон бөгөөд тэр цагаас хойш, өнөөдрийг хүртэл зүтгэсээр л байна. Төдийгөөс өдий хүртлэх хугацаанд, ээжийн минь амьдралд, аавыгаа алдахаас эхлээд амьдралын хатуу тойролгүй дайраад өнгөрсөн ч, ээж минь зорьсон зорилгоосоо буцалгүй хөдөлмөрлөсөөр та бүхний хүсэн хүлээсэн Мөнгөн медалийг 2008 оны Бээжингийн олимпоос хүртэж байсан.

Олимп хэмээх энэхүү их Наадам, зөвхөн ээжийн минь амьдарлд чухал бахаас гадна, миний амьдралын бүхий л чухал цаг үестэй минь давхцаж, тэр бүрт, ээж минь хажууд байж амждаггүй байлаа. Анх уншиж сурахад минь ч тухтайхан заах цаг наргүй үүрийн бүрийгээс, үдшийн харанхуй болтол бэлтгэл хийж, Үсэглэлийн баяр, 10-н жилийн хонхы баяр, Их сургуулийн төгсөлтийн баяр, Магистраа хамгаалахад минь хүртэл хажууд минь биш, Олимпын бэлтгэлд, хээр, хөдөөгүүр л байдаг байлаа. Эх орныхоо төлөө зориулах сэтгэл, Өвөөгийн минь хүслийг гүйцээх гэж эл олон жил ээж минь өвдөх ч завгүй бэлтгэж, тодорхой хэмжээний амжилтуудыг гаргасаар ирсэн. Ард түмнийгээ ч баярлуулсаар ирсэн.

Миний санахын ээжийг минь орсон тэмцээн бүрээс медаль хүрдэг байсан үед, чмнээлэг улсууд Иргэнээ болох санал тавьж л байсан. Ээж минь тэр бүрт, сэтгэл зүрх, тангарагаа өргөсөн Монгол улсдаа л зүтгэнэ хэмээн, бэлтгэл хийдэг газар нь гадаа бие засах газартай байсан ч, эх орноо л хэмээн зүтгэсээр ирсэн. Монгол улсаас дэлхийн тавцанд гарч буй тамирчид ямар их зүйлийг давдаг гээч. Маш их хөдөлмөр, хөлс, зүтгэл .

Гурван бяцхан дүү нар минь ч мөн адил. Ээжийгээ гэртээ байгаасай л гэж хүссээр өсч яваа. Гэхдээ хүүхдүүд бид ингэж өсөж, өдий хүрсэндээ огтхон ч ундууцаж байсангүй ээ. Эсэргээрээ бид харин ч азтай санагддаг. Хүн болгоны хүүхэд насанд заяагаад баймгүй, сонирхолтой мэт. Бидний тооллогоор 4, 4-н жил тоолсоор, их наадмыг хүлээсээр би ч насанд хүрээд, тусдаа гарах болсон байна. Энэхүү хугацаанд, Ээж минь бидний ирээдүйн замыг амжилтаараа гэрэлтүүлсээр бид өнөөдөр, хэний ч хүүхдүүдээс дутахгүй их хайранд, амжилтанд, аз жаргалд өдий хүрлээ. Хүмүүс магадгүй хажууд нь байхгүй байж яаж хүүхдүүдээ хүмүүжүүлдэг юм гэдэг, Ээж минь биднийгээ ухаалаг, хурц үгс, үйлдлээрээ хүмүүжүүлсээр ирсэн. Ер нь тамирчин хүний хүүхдүүд цаанаасаа л дагаад (Discipline-тэй) сахилга бат, эмх журамтай өсчихдөг мэт санагддаг.

Миний дээр дурдсан бол миний ээжийн хувийн амьдралын жижигхээн хэсэг нь. Хэдийгээр ээж минь их завгүй хүн ч гэлээ, тэмцээн дуусаж, завсарлага авахаараа үр хүүхдүүддээ хамгийн сайн, халамжтай, мундаг ээж. Зав л гарвал Хүүхдүүд бидэндээ байгалийн сайхныг үзүүлж, олон ч зүйлс зааж, сургаж, зав л гарвал чамин гоё зүйлс хийгээд суучихдаг, Ээжид минь хийж чадахгүй хоол, хийж чадахгүй ажил гэж бараг байхгүй. Ёстой жинхэнэ Эмэгтэй Сүпер Бааиар гэдэг нь байхдаа.

Ийм учир, ээжийг минь болоод бусад 42 тамирчдыгаа медальтай ч, медальгүй ч ирсэн битгий муу муухай үгс шидээч, түүний оронд дараагийн тэмцээндээ ялалт байгуулахыг хүсэж урмын үгсээ харамгүй хайрлаарай! Тамирчин хүн хэдий тэвчээртэй ч, тэр тэвчээр бас хязгаартай билээ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 18 цаг 45 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 18 цаг 55 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 19 цаг 20 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 19 цаг 25 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 19 цаг 31 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 19 цаг 38 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 19 цаг 42 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 20 цаг 51 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 22 цаг 49 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов Өчигдөр 09 цаг 36 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав Өчигдөр 09 цаг 29 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа Өчигдөр 09 цаг 23 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ Өчигдөр 09 цаг 17 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав Өчигдөр 09 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой Өчигдөр 09 цаг 04 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов Өчигдөр 09 цаг 00 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу Өчигдөр 08 цаг 53 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Уржигдар 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Уржигдар 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Уржигдар 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top