x

Нийслэлийн хөрөнгөөр найман авто замд борооны ус зайлуулах далд шугам барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 88.3 хувьтай байна. 

Тодруулбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. “Хариуцлагын гэрээ”-г  658 ресторан, 75 баар, 89 кафе, 45 кофе шоп, 370 цайны газар, 34 амралтын газар, жуулчны бааз, гурван саун, 57 усан бассейн, фитнес, бялдаржуулах төв, 45 цахим тоглоомын газар, нийт 1391 газартай байгуулсан байна. Нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд 1723 албан хаагч эдгээр байгууллагад хоёр ээлжээр хяналт шалгалт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.  

2021 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр найман авто замд борооны ус зайлуулах далд шугам барих ажил хийгдэнэ. Авто замын шугам, шүүрт болон үзлэгийн худагт урсгал засварын ажлууд, насос станцад засварын ажлууд хийхээр төлөвлөснөөс эхний хагас жилийн  байдлаар урсгал засварын ажил  50 хувьтай байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабель утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд нийт 1259 ажил хийжээ.

"Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувиар хурдан тархдаг"

“Ковид 19”-ийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тус газраас өнгөрсөн хагас жилийн хугацаан дахь коронавирусийн халдварын тархалт, халдвар авсан хүмүүс, тэдгээрт хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийн эзлэх хувийн талаар судалгаа хийжээ. Коронавирусийн улмаас нас барагсдын 83 хувь нь 50-аас дээш насныхан байснаас 94 хувь нь суурь өвчтэй хүмүүс байв.

Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувиар хурдан тархдаг. Иймээс энэ хувилбар тархвал ямар нөхцөл байдал үүсэж болох талаар ч мөн судалгаа хийсэн байна. Энэ үеэр Хотын дарга эмч, эмнэлгийн ажилтнуудыг наадмын үеэр амраасан эсэхийг асуусан юм. НЭМГ-ын хувьд аль болох амраах тал дээр анхаарч, дархлаажуулалтын багийг 100 хувь амраасан гэлээ. Хотын дарга тэргүүн шугамд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудаа аль болох амраах хэрэгтэйг онцлов.

Авто замын засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд зам барилгын 32 ажил хийж байгаагаас ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа гэнэ. Заадас засварын ажил 100 хувь дууссан бол нөхөөсний ажил 90 хувьтай, мөн Нарны зам, Баруун 4 замын уулзварыг шинэчлээд байна. Хотын дарга замаа муутгаж, явахын аргагүй болгоод засах биш, засварын ажлыг өмнө нь, цаг тухайд нь хийж байх ёстойг санууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 35 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 43 мин "Хараал хүрсэн хот" 19 цаг 52 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 13 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 14 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 19 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 46 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 6 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top